Вакцин хийлгэсэн л бол АНУ-д “Тавтай морил” Вакцин хийлгэсэн л бол АНУ-д “Тавтай морил”
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Вакцин хийлгэсэн л бол АНУ-д “Тавтай морил”

2021 оны 9 сарын 21

Arslan.mn

Цагаан ордны захиргаа вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхэд тавигдах хязгаарлалтыг зөөлрүүлэхээр бэлтгэж байгаа талаар мэдээлэл гарчээ.

Энэ оны арваннэгдүгээр сард Байдены Засаг захиргааны шинэ бодлого хүчин төгөлдөр болох ба үүний хүрээнд АНУ-ыг зорих гадаадын иргэдэд онгоцонд суухаасаа өмнө бүрэн вакцин хийлгэсэн, вакцинд хамрагдсанаа нотлох баримт бичигтэй байх ёстой гэсэн шаардлага тавина гэж Цагаан ордны “КОВИД-19”-ийг зохицуулагч Жефф Зиентс сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн гадаадын иргэд АНУ-ын нутаг дэвсгэрт хөлөө тавьснаас хойш гурав хоногийн дотор “КОВИД-19”-ийн шинжилгээ өгөх ёстой аж.

Вакцины бүрэн тунд хамрагдсан л бол олон улсын аялагчдыг АНУ-д ирсний дараа хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагагүй гэжээ.  

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631120
0 эможи

keyboard_arrow_up