COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэртээ наадмын хуушуур хийх ЖОР

админ
2021 оны 7 сарын 13

Arslan.mn

Монгол түмний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Хуушуурыг шарвин, хайрмаг, дугуй, чимхмэл, дэлбэгэр, гамбиран гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн. Үндэсний их баяр наадмаар Монголчууд дугуй хуушуур идэх сонирхолтой байдаг билээ. Наадмын дугуй хуушуур хийх жорыг танилцуулж байна.

-НААДМЫН ДУГУЙ ХУУШУУР ХИЙХ ЖОР-

БЯСЛАГТАЙ ХУУШУУР ХИЙХ ЖОР-

Бяслагтай хуушуур хийх арга: дотроо хайлсан бяслагтай, маш зөөлөн амттай хуушуурнаас хэн ч татгалзаж чадахгүй

Орц: 250 мл хийжүүлсэн ус 1 х.х, ургамлын тос 1 х.х, архи 700 г гурил 45г, тараг, 1 өндөг, давс

Бэлдэх арга: 1. Хийжүүлсэн ус, өндгөө холиод дээрээс нь архи, гурил, ургамлын тос, давсаа хийнэ. Сайтар хутгаж зуураарай.

2. Зуурмаг жигд, зөөлөн байх ёстой. Зуурсан гурил гарт наалдаад байвал тос түрхэж болно. Гурилаа хөргөгчинд хагас цаг орчим амраана.

3. Хатуу бяслагаа үрж жижиглэнэ. Хэд хэдэн төрлийн бяслаг хольж болох юм, мөн ногоон навчит ногоогоор амтлаарай.

4. Хөргөгчнөөс гурилаа гаргаж ирээд хэрчихэд бэлдэж урт гонзгой хэлбэрт оруулна. Дунд зэргийн бөмбөлөг болгон жигд хэмжээтэй хэрчээд элдэнэ. Хагас сантиметр орчим зузаан байхаар элдэнэ

5. Хуушуурны бяслагаа хийнэ.

6. Хуушуурны гурилын амсрыг нийлүүлээд салахааргүй чимхээрэй. Гурилын амсрыг гоё, жигд харагдуулахын тулд чимхсэн хуушууран дээрээ таваг хөмөрч тавиад захыг нь хутгаар өөлж авч болно.

7. Халаасан тосонд хуушуураа хийгээд хайрна. Тос халуун тул болгоомжтой хийгээрэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628792
1 эможи

keyboard_arrow_up