Цахим наадмыг дэмжсэн Укагаас 30 гаруй мянган ДЭМЖИГЧ нь татгалзжээ Цахим наадмыг дэмжсэн Укагаас 30 гаруй мянган ДЭМЖИГЧ нь татгалзжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цахим наадмыг дэмжсэн Укагаас 30 гаруй мянган ДЭМЖИГЧ нь татгалзжээ

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

Цар тахлын хүнд үед цахим наадам зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар хэдхэн хоногийн өмнө гаргасан. Үүнийг дуучин УКА дэмжиж байгаагаа мэдэгдсэн байв.

Тодруулбал, УКА хэвлэлд Улсын баяр наадмыг цахимаар хийхийг дэмжиж “Улсын наадмыг хийх нь зүйтэй. Зайлшгүй тэмдэглэх ёстой баяр. Наадамд гар бие оролцож буйгаа нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэсэн юм.

Яг энэ мэдээллийнх нь дараагаас эхлэн түүний фэйсбүүк хуудсыг дагадаг 30 мянган гаруй дагагч нь UNFOLLOW хийж эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

Цахим наадам хийснээр ард түмэндээ урам зориг өгнө хэмээн ярьсан нь олны дургүйцлыг төрүүлсэн нь ийнхүү дагагч нараа алдахад хүргээд байна.

354 мянга гаруй дагагчтай байсан түүний фэйсбүүк хэдхэн цагийн дотор 321 мянга болтолоо дагагчдынхаа тоог алджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
628484
9 эможи

keyboard_arrow_up