“Пентхаус” киноны II бүлгийг шүүмжлэх хүмүүс олон байна “Пентхаус” киноны II бүлгийг шүүмжлэх хүмүүс олон байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Пентхаус” киноны II бүлгийг шүүмжлэх хүмүүс олон байна

2021 оны 3 сарын 22

20-ны өдөр гарсан SBS телевизийн “Пентхаус 2” олон ангит киноны 10-р анги дээр Жү Дан Тэ-гийн аймшигтай харгис үйлдэл гарлаа. Энэ удаагийн анги дээр Жү Дэн Тэ гэрлэх гэж байгаа Чон Со Жин руу гэрлэлтийн гэрээ явуулав. Гэрлэлтийн гэрээн дээр өөрөө хүссэн үедээ хэзээ ч хамаагүй өөр газар унтаж болно гэхээс гадна Чон Со Жин-г охин Ха Ин Бёл-той өөрийнх нь зөвшөөрөлгүй уулзаж болохгүй гэсэн нь Чон Со Жин-ий үйл хөдлөлийг хязгаарласан агуулгатай байв. Чон Со Жин үүнийг эсэргүүцэхэд Жү Дан Тэ өөрийнх нь үгэнд орохгүй байгаад уурлан Чон Сон Жин-г ташуураар зодож хүчирхийлэл үйлдсэн.

Үүнээс гадна Бэ Ру На-г алсан гэмт хэрэгтэн Ха Ин Бёл биш Жү Дэн Тэ гэдэг нь тодорхой болсон. Бэ Ру На, Жү Дан Тэ-гээс тусламж хүсэхэд түүний түүний гарыг цохиж толгой руу нь цомоор цохиж үхэлд хүргэсэн нь ил болжээ. Энэ удаагийн анги хэтэрхий харгис хэсгүүдтэй байсан учир +19 гэсэн анхааруулгатай гаргасан боловч олон нийтийн телевизээр ийм хар гис кино гаргасныг шүүмжилж байна.

Үзэгчид интернетээр дургүйцлээ илэрхийлж “+19 гэсэн анхааруулгын ард нуугдах хэрэггүй”, “Солонгосын харилцаа холбооны стандартын комисс юу хийж байгаа юм?”, “Хэзээнээс олон нийтийн телевизээр ийм юм гаргадаг болсон юм?”, “Солонгост яагаад ийм киног кабелийн телевиз биш олон нийтийн телевизээр гаргаж байгаа юм?”, “Хүн алах болон гэр бүлийн хүчирхийллийн хэсэг ямарч цэнзүүргүй гарч байна” гэх мэтээр шүүмжилсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624696
0 эможи

Зочин
2021-03-22 17:48
Солиотой кино
keyboard_arrow_up