Гурван настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг ажлаас нь халжээ Гурван настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг ажлаас нь халжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гурван настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг ажлаас нь халжээ

2020 оны 11 сарын 09

 

Хойд хөршийн Новосибирскийн Сүрьеэгийн эмнэлгийн сувилагч гурван настай бяцхан охиныг чирч гулдран, үснээс нь зулгааж, загнаж орон дээр нь гаргаад цохиж байгаа бичлэг цахимд тавигдсан билээ. Сувилагч эмэгтэйн үйлдэл олны эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Бяцхан охиныг загнаж, чирч орж ирэхийг харсан бас нэгэн охин айн зугтааж байгаа нь бичлэгээс харагдана. Уг бичлэгийг нэгэн өвчтөний ээж нь хийж, олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Олны эсэргүүцэл өрнөөд удаагүй байхад хүүхдэд харгис хандсан сувилагчийг ажлаас нь халж, шүүхийн шийдвэрээр 15 мянган рублиэр торгосон байна. Мөн сувилагчийг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг Новосибирскийн Мөрдөн байцаах алба эхлүүлжээ.

Түүнчлэн Бүсийн прокурорын газраас тус эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон байна. Шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
2
angry an post
53
621009
67 эможи

Зочин
2020-11-11 15:08
alaad ogooch.yun torgoh.ydaj l horih yl ogvol dahij iim hereg garahgui.
Зочин
2020-11-10 20:29
2020-11-10 12:18
Манайд энэ мэт хүчирхийлэл цаг, минут тутамд болж байдаг энэ талаар хэн ч тоодоггүй байсан одоо ч гэсэн хэвээр...
Zochin
2020-11-09 16:10
Manai mongol bga
keyboard_arrow_up