“Samsung” группийн тэргүүн таалал төгсжээ “Samsung” группийн тэргүүн таалал төгсжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Samsung” группийн тэргүүн таалал төгсжээ

2020 оны 10 сарын 25

Lee Kun-hee of Samsung Dies at 78; Built an Electronics Titan - The New  York Times

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын “Samsung” группийн тэргүүн Ли Кун Хи Сөүл хотын эмнэлэгт ням гарагт 78 насандаа таалал төгсжээ. Тэрбээр зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнээсээ хойш зургаан жилийн дараа нас барсан байна.

Ли Кун Хи нь эцэг Ли Бюн Чулын гоймонгийн худалдааны бизнесийг цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилга зэрэг олон арван охин компани бүхий БНСУ-ын хамгийн том конгломерат болоход хувь нэмрээ оруулсан юм.

“Тэргүүн Ли нь “Samsung”-ийг жижиг бизнеэсээс дэлхийн тэргүүлэгч инновац бүтээгч, аж үйлдвэрийн хүчирхэг төлөөлөгч болгон өөрчлөн байгуулсан алсын хараатай нэгэн байсан юм” гэж “Samsung” группийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Ли Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн фирм болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “SonySharp”, Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia Oyj” компанийн гар утасны салбарын манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple"-ийг гүйцсэн байна.

 

“Түүний үлдээсэн өв үүрд дуурсагдах болно” гэж “Samsung” мэдэгджээ.  

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620675
0 эможи

Зочин
2020-10-26 17:13
keyboard_arrow_up