Хабиб Нурмагомедов 29 дэх ялалтаа байгуулсны дараа зодог тайллаа Хабиб Нурмагомедов 29 дэх ялалтаа байгуулсны дараа зодог тайллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хабиб Нурмагомедов 29 дэх ялалтаа байгуулсны дараа зодог тайллаа

2020 оны 10 сарын 25

Хабиб победил Гэтжи на UFC 254 - Газета.Ru

Өнгөрсөн шөнө Абу Даби хотод болсон UFC 254 тулаанд ялалт байгуулсныхаа дараа ОХУ-ын холимог тулааны тамирчин, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа.

32 настай тэрбээр АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг хоёр дахь үе дээр боох мэхээр буулгаж авсан юм. Энэ нь Нурмагомедовын нийт тулааны 29 дэх ялалт болж байна.

Олон хүн түүнийг 30 дахь ялалтаа байгуулсны дараа зодог тайлах байх гэсэн хүлээлттэй байв. Гэвч түүний аав, дасгалжуулагч Абдулманап долдугаар сард Covid-19 өвчнөөр нас барсан нь эрт зодог тайлахад нөлөөлсөн бололтой.

Тулааны дараа Нурмагомедов “Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. UFC холбооноос намайг Жастинтай тулалдуулахаар болсны дараа, аавыгаа нас барснаас хойш анх удаа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байв. Гэвч би сүүлчийн тулаанаа хийнэ гэж ээждээ амласан. Би амлалтаа биелүүлэх ёстой. Энэ бол миний сүүлчийн тулаан юм” гэж мэдэгджээ.

Дараа нь тэр UFC холбоонд хандаж, долоо хоног бүрийн Мягмар гарагт гаргадаг “pound-for pound” чансаагаар өөрийг нь нэгдүгээрт бичиж өгөхийг хүссэн байна.

“UFC холбооноос хүсэх ганц зүйл байна. Мягмар гарагт та бүхэн намайг “pound-for-pound” чансааны жагсаалтын нэгдүгээрт зарлах ёстой. Мэргэжлийн холимог тулааны төрөлд нийт 29 ялалт байгуулснаас UFC холбооны тулаанд 13-0 амжилт гаргасан надад ийм эрх байгаа гэж би бодож байна” гэж Нурмагомедов хэлсэн байна.

Дараа нь тэр 2016 онд жин хасахад нь тусалж байсан, өнөөдрийн өрсөлдөгч Жастин Гэйтжид талархал илэрхийлжээ.

Хабиб Нурмагомедов нь холимог тулааны спортын төрөлд 29 ялалт байгуулсан нь түүхэн дээд амжилт бөгөөд, ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан анхны UFC холбооны аварга болж байгаа юм. 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620670
0 эможи

keyboard_arrow_up