COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Бүргэдчин охин Н.Айшолпан оюутан болжээ

админ
2020 оны 6 сарын 29

Arslan.mn

Бүргэдчин охин Н.Айшолпан Казахстан Улсын Астана хотын Кембриджийн сургалттай "Spectrum" олон улсын ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсчээ. Өнгөрөгч 2017 онд Харвард болон Оксфордын их сургуулиудад оюутнаар элсэх урилга авсан түүнийг Казахстан улсын Боловсролын яамнаас "Spectrum" олон улсын сургуульд ерөнхий боловсрол болон хэлний чиглэлээр хоёр жилийн хугацаагаар суралцуулахаар болсон. Тус улсын "Боловсрол-Инноваци" олон улсын сангийн ерөнхийлөгч түүнд зориулан 20 мянган ам.долларын тэтгэлэг олгож, тус улсын хүссэн их, дээд сургуульд элсэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан.

Н.Айшолпаны хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ерөнхий боловсролын "Зайд" сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж байсан юм. 

Arslan.mn

"The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Н.Айшолпан "Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хүртсэн билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618220
5 эможи

keyboard_arrow_up