7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 27, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЖҮЖИГЧИН З.ОНОНГИЙН 30 КГ ТУРСАН НУУЦ

админ
2020 оны 2 сарын 11

Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй.

Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон саяхан гоолиг сайхан хүүхэн болсон нууцаа дэлгэжээ. Тэрбээр бага охиноо гарган 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүрд тоглох санал авчээ. Гэхдээ тус кинонд тоглохын тулд турах даалгавар авсан байна. Ийнхүү хүссэн дүрдээ тоглохын тулд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613592
2 эможи

зочин
2020-02-11 12:29
Их тэсвэр тэвчээр шүү мундаг бүсгүй байна амжилт хүсэе.
keyboard_arrow_up