COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Роналду оны шилдэг хөлбөмбөгчин болжээ

2020 оны 1 сарын 01

Image result for ronaldo"

Оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Globe Soccer Awards” шагналыг Италийн "Ювентус" багийн довтлогч Криштиану Роналду хүртжээ.

Шагнал гардуулах ёслол АНЭУ-ын Дубай хотод ням гарагт болсон байна. 2019/20 оны улирлын тоглолтод Роналду 21 тэмцээнд оролцохдоо 12 гоол оруулсан бол, өнгөрсөн улирлын тоглолтод өдгөө 34 настай португал хөлбөмбөгчин "Ювентус” багийн бүрэлдэхүүнд Италийн аварга болсон юм.

Оны шилдэг тоглогчийн шагналд Роналдугаас гадна Лионель Месси ("Барселона"), Виржил ван Дейк, Мохамед Салах ("Ливерпүүл") нар нэр дэвшсэн байна. “Globe Soccer Awards” шагналыг Роналду 2011, 2014, 2016, 2017  болон 2018 онд хүртэж байжээ.

Энэ жилийн шилдэг дасгалжуулагчаар Юрген Клопп тодорсон бол оны шилдэг клубийн шагналыг “Ливерпүүл” хүртсэн байна 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612195
0 эможи

Зочин
2020-01-01 13:14
keyboard_arrow_up