COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Кайли Женнерийн нэг настай охины “бэлэг“ шуугиан тарив

2019 оны 12 сарын 28

Кайли Женнер Зул сарын үдэш нэг настай охин Стормийнхоо алмазан бөгжтэй сториг инстаграмдаа оруулсан юм. Залуу тэрбумтны "баярын бэлэг" тэр даруй хүмүүсийн шүүмжлэлийн бай болсон тул Кайли Женнер сторигоо устгаж, удалгүй цагаан одой морины зураг оруулаад "Сторми хамгийн гоё Зул сарын бэлгийг авлаа" гэсэн тайлбар бичжээ. Тэд морио Frozen хэмээн нэрийджээ. 

Стормид хэн нэгэн алмазан бөгж бэлэглэсэн үү эсвэл, ээжийнхээ бөгжөөр тоглож байв уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч, хүмүүс үүнийг Женнерийн охиндоо өгсөн бэлэг гэж таамагласан бөгөөд твиттерт энэ талаар халуун хэлэлцүүлэг өрнөж байна. Нэгэн жиргээч "Би мөнгөний төлөө ажилладаг хүмүүсийг мэднэ. Гэхдээ тэд мөнгөө хоол хүнс, хэн нэгний эмчилгээний төлбөр, зарим нь бүр мод тарихад зориулдаг" гэжээ. Харин Женнер алмазан бөгжний талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй аж. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612089
3 эможи

Зочин
2019-12-28 13:55
keyboard_arrow_up