COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БИДНИЙ Л АДИЛ ТЭРБУМТНУУД: Шил тушаадаг Трамп, Бургер шардаг Безос

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Хөрөнгө чинээ, амжилт ололтоороо дэлхийд шагшигдаж буй топ хүмүүс ажил хөдөлмөрийн гараагаа бидний л адил эхэлсэн байдаг. Тухайлбал, Доналд Трамп шил цуглуулж тушаадаг байсаг бол Жефф Безос бургер шарж орлоготой залгадаг байв. Доор дуртагдах тэрбумтнуудын жирийн он жилүүдийн түүхээс харахад бидэнд нэг л мессежийг өгч буй. Бүх зүйл тухайн хүнээс өөрөөс нь л хамаарна. Өөр хэнээс ч биш.  

ДОНАЛД ТРАМП

АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп баян айлын хүүхэд болов чиг хөдөлмөр гэж юу байдгийг аав нь хүүхдүүддээ мэдрүүлэхийг хичээдэг байв. Тиймээс шил цуглуулах ажлыг омголон Доналдаар хүчлэн хийлгэж, тэдгээр шилийг тушаах цэг рүү өдөр бүр зөөлгөдөг байв. Энэ ажил мөнгөнд хандах хандлагыг нь үндсээр нь өөрчлөсөн болохыг Трамп хожмоо дурсан ярьсан.

ЖЕФФ БЕЗОС

Amazon компанийн эзэн Безос гуайн анхны ажлын байр нь McDonald’s байлаа. “Алтан боломж: McDonald’s-аас эхэлсэн гайхамшигт амжилт” номонд тэрбээр тухайн үеийн дурсамжаа ийн хуваалцжээ.

-Оргил цагийн үеэр ажлын хурдаа хадгалах хамгийн хүнд байсан. Манай салбарын менежер ухаантай хүн байсан тул өсвөр үеийнхэн голдуу ажилтнуудынхаа ажиллах эрч хүч, урам зоригийг үргэлж өргөж, дотоод уур амьсгалыг байнгын өндөр түвшинд барьж байдаг байлаа.

ДАГ МАКМИЛЛОН

Wal-Mart компанийн хамгийн доод түвшнээс эхэлсэн Макмиллон өдгөө компанийнхаа Гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн. Тэрбээр 1984 онд тус компанид очихдоо 18-хан настай байв. Гэр бүлийн хүмүүжил сайтай байсан нь ажлын шатаар гэрлийн хурдаар өгсөх гол үндэс нь болсон гэдэг. Үндсэндээ бол хийгээгүй ажил, томилогдоогүй албан тушаал гэж түүнд үгүй гэдэг.

РОБЕРТ ХЕРЯВЕЦ

Дэлхийд алдартай Shark Tank шоу нэвтрүүлэгт хөрөнгө оруулагчаар оролцдог Херявец 1984 онд Торонтогийн их сургуулийг дүүргээд өр, зээлийг зуучлан  барагдуулах ажил эрхэлжээ. Тэрбээр “Заавал акул байх албагүй” номондоо энэ талаар дурдахдаа,

-Өр барагдуулах ажил амжилттай карьер биш гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Би тэнд байхдаа олон зүйлд суралцаж, үнэ цэнтэй нэлээдгүй туршлагыг олж авсан. Үүнийхээ хүчээр л би өдий зэрэгтэй явна.

МАРК КЬЮБАН

Өсвөр насны Марк аав, ээж хоёртоо хандан нэлээд үнэтэй хэд гурван пүүз авч өгөхийг гуйсан ч ажил олж хийх зөвлөгөөг зөрүүлээд хүртжээ. Ингээд 12 настай хүү ажил хийхээр шийдэн аавынхаа найзад хандсан байна. Тэр хүн түүнийг хогны уутаар хангана, Кьюбан түүнийг 3 доллароор худалдана. Уг хөдөлмөрийн дүнд хүссэн пүүзээ авсан гэсэн шүү. Бүр нэлээдийг. Хожим энэ туршлага нь том бизнес эрхлэхэд хамгийн их тусыг өгсөн гэнэ лээ.

РИЧАРД БРЭНСОН

Энэ хүн өөрийнхөө төлөө хар багаасаа л ажиллаж эхэлсэн. 11 настай байхдаа найз Ник Пауэллын хамтаар тоть тэжээв. Зорилго нь ангийнхаа хүүхдүүдэд худалдаж ашиг олох. Гэтэл шувууд гэрлийн хурдаар үржиж, тэжээж дийлэхгүй болсон тул тэрбээр бизнесийн чиглэлээ өөрчилсөн байна. 30, 40 гарсан томчууд бизнес яаж хийхээ ухаараа ч үгүй байхад 12 настай хүү  бизнесийн чиглэлээ өөрчлөж байж шүү. Түүний бизнес шинэ чиглэл нь танилуудаа туулай худалдах. Туулайнууд айлын зүлгийг идэж будаа болгосныг нь эс тооцвол тун чиг амжилттай төсөл байлаа.

КЭТ КОУЛ

Энэ бүсгүй Cinnabon компанийн ерөнхийлөгч, FOCUS Brands-ийн тэргүүн болохоосоо өмнө Hooters ресторанд зөөгч хийдэг байв. Яагаав, том мээмтэй хүүхнүүд хоол, цай зөөн гүйлдээд байдаг өнөөх алдартай ресторан. Тэндхийн карьераа 17-тойгоосоо эхэлсэн тэрбээр ажлаа сайн хийж байсан тул удирдлага нь франшиз төслөө удирдуулахаар Австрали руу илгээжээ. Тэгэхэд 19-тэй байв. Түүнээс 7 жилийн дараа буюу 26 настайдаа Кэт толгой компанийнхаа дэд ерөнхийлөгч боллоо.

УОРРЕН БАФФЕТТ

Berkshire Hathaway аварга группийн эзэн, 61 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр 13 настайгаасаа The Washington Post сонин борлуулсан. Хамгийн гайхалтай нь дээрх насан дээрээ 16 га талбайд 1200 долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Тэр нь тэгээд амжилттай гэж байгаа. Тэндээс л хөрөнгө оруулалтын нууцад нэвтэрч, хөрөнгө оруулах арга барилд суралцсан гэдэг.

МАЙКЛ ДЕЛЛ

Dell группийн эзэн Делл 12-той байхдаа хятад ресторанд аяга угаагчийн ажил хийж байсан. Ази хүмүүсийн ажилч хичээн зан байдал түүний бизнес арга барилд нэвт шингээстэй байдгийн учир энэ байж. Өдгөө түүний хөрөнгө 18.7 тэрбумаар үнэлэгдэж байна.

ТОМАС БУН ПИКЕНС

BP Capital Management хэж фондын захирал тэрбээр борлуулах ур чадварт 12-тойгоосоо суралцсан. Борлуулдаг бараа нь сонин. Томас анхандаа 28 айлд сонин түгээдэг байсан бол түүнийгээ 156 болгож өргөжүүлжээ. Энэ туршлага нь хожмоо том бизнес хийхэд асар их тусыг хүргэсэн гэнэ. Тэр дундаа хэрэгжүүлж буй том төслүүдээ хэрхэн өргөжүүлж, яаж шинэ шатанд гарах суурь мэдлэг нь болсон байна.

ЧАРЛЬЗ ШВАБ

6 тэрбум долларын үнэлгээтэй Charles Schwab Corporation-ы эзэн Шваб бага балчираасаа л бизнес эрхэлжээ. Тэрбээр баян айлд өссөн ч гэлээ өөрийнхөө мөнгийг өөрөө олохыг хүсдэг байж. Тиймээс ургацын талбайгаасаа грек самрыг өөрөө хүрааж, өөрөө борлуулдаг байсан байна.

Эх сурвалж: business.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611475
3 эможи

Зочин
2019-12-11 23:44
keyboard_arrow_up