COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тэнгэрлэг Т.Ариунаагийн гайхалтай сонголт “Loriblu”

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн баасан гаригт Буянт-Ухаа цогцолборт болсон Монгол улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт үнэхээр олны нүд, чихийг баясгасан сайн тоглолт болсныг үзэгчид ч, сошиал орчинд, хэвлэл мэдээллүүд ч шуугин бичиж байна.

Арван жилийн дараа тайзнаа бүрэн хэмжээний тоглолтоо хийхдээ тэр ямархан авьяастай, ямархан хөдөлмөрч уран бүтээлч гэдгээ дахин баталж харуулж чадсан. Мэргэжлийн дуулалт, бүжиглэлт, тайз, хамтрагчид, үзэгчдээ хүндэтгэсэн гайхалтай хувцаслалт, донжлог малгай, үсний зүүсгэл, нүд гялбам гутал. Ерөөсөө Т.Ариунаа толгойн оройноос, хөлийн үзүүр хүртлээ бүх зүйл нь өв тэгш, төгс төгөлдөр байж тайзнаа 30 жил дуулж байгаа уран бүтээлч ямар чансаа, зэрэг зиндааг харуулах ёстой хичээлийг заалаа гэж болно. Түүний өмссөн гуталнууд гэхэд донж маяг нь хэтэрхий гэмээр бүх зүйлтэй төгс зохицож чаджээ.

Arslan.mn

Дуулианы эзэн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй алдарт жүжгийн дуугаа дуулахдаа өмссөн донжлог хар малгай, яв ягаахан даашинз, битүү шигтгээт өндөр өсгийт нь түүнийг тайзнаа тэр чигт нь гялалзуулж чадсан. Үнэхээр өөрөө хэлсэн шиг гүнж мэт харагдаж байв.

Arslan.mn

Т.Ариунаагийн өмссөн шигтгээтэй өсгийт нь Италийн алдарт брэнд “Loriblu”-гийн лимитэд эдишн буюу цөөн загвараар гардаг онцлох загварын гутал байлаа. Битүү сваровски шигтгээг гар аргаар нэгбүрчлэн суулгасан энэ загвар дэлхий даяар гарын арван хуруунд хүрэхтэй үгүй тоотой үйлдвэрлэгдэж, түүнийг нь дэлхийд алдартай бүсгүйчүүд хэрэглэдэг гэхээр манай дуучин үзэгчдээ, тайзаа хэр хүндэтгэсэн нь харагдана. Угаасаа цэнхэр ултай “Loriblu”-г Холливудын одод онцгойлон сонгодогоороо алдартай.  Т.Ариунаагийн гоолиг шулуун хөлөнд гойд зохисон энэ загвар бол “Loriblu”-гийн үнэтэй гуталнуудын нэгт тооцогддог бөгөөд 2400 евро буюу манайхаар 7.2 сая төгрөгийн үнэтэй. “Тэнгэр шиг бай” тоглолтын тухай сурвалжлага дээрх олон фото зураг дунд дуучны энэхүү алдарт гутал бүхий хөлний зураг тавигдсан нь уг тоглолтын бүх зүйл төгс байсныг баталсан хэрэг юм. 

Arslan.mn
Ер нь дуучин Т.Ариунаа “Loriblu” брэндийг онцгойлон сонгодог нь энэхүү гайхалтай тоглолтынхоо ихэнх гутлыг тус брэндээс сонгосноос нь анзаарагдаж байгаа юм. Түрийтэй цахилгаантай байкер гутал, од мэт шигтгээ шигтгэсэн илгэн гутал, том, том шар сваровски шигтгээтэй өсгийт гээд тус брэндийн олон гутлыг тэр өмсчээ. Магадгүй дуулангаа эрч хүчтэй бүжиглэлтийг үзүүлж чаддаг түүн шиг уран бүтээлчид гурав дөрвөн цагийн турш тасралтгүй хөдлөхөд хөлийн нумд тааруулж, гар ажиллагаа орсон чанартай гутал хамгийн том түшиг болдог биз ээ. Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт бүх зүйлээрээ тэнгэрлэг уран бүтээлчийн чансаа, чадварыг дахин дахин харуулж чадлаа. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
610406
10 эможи

Зочин
2019-11-17 13:00
Kkk yaxavdeel
ЗОЧИН
2019-11-14 13:58
ГОЁ БАЙСААН
Зочин
2019-11-13 03:36
keyboard_arrow_up