COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Робот бүтээгч компани хүний нүүр царайг 125,000 доллараар үнэлжээ

2019 оны 10 сарын 26

Эрдэмтэд роботыг хүнтэй илүү төстэй болгох алхмуудыг хийсээр байна. Тухайлбал, Их Британид үйл ажиллагаа явуулдаг Geomiq компани хүмүүст нэгэн өвөрмөц саналыг тавьжээ. Тэд бодит хүний төрхийг хуулбарлаж ирэх жил зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй роботынхоо нүүр царайг бүтээхээр зорьж байгаа гэнэ. 

Мөн өндөр настнуудыг асрах зориулалттай уг роботын нүүр царай болох хүнд 125,000 долларын урамшуулал олгох юм байна. Компанийн зүгээс робот "эелдэг бөгөөд нөхөрсөг" дүр төрхтэй байх учиртай гэдгийг онцолжээ. Тэд төсөлтэй холбоотой бусад мэдээллийг нууцалж байгаа бөгөөд эцсийн шатанд сонгогдсон хүн л дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. "Энэ маш өвөрмөц хүсэлт гэдгийг бид ойлгож байгаа. Өөрийнхөө царайг ашиглуулах гэрээнд гарын үсэг зурна гэдэг том шийдвэр. Гэхдээ хүсвэл хэн ч энэ төслийн нэг хэсэг болох боломжтой" гэж Geomiq компани бичжээ. (Сонирхсон хүмүүс faces@geomiq.com мэйл рүү мэдээллээ илгээх юм байна)

Гэхдээ энэ нь роботуудад бодит хүний төрхийг ашигласан анхны тохиолдол биш юм. Өмнө нь Hanson Robotic компани алдарт жүжигчин Одри Хепберний төрхийг дуурайлган Софиа хэмээх роботынхоо царайг бүтээж байсан юм. Софиа иргэний харьяалал хүртсэн анхны робот болсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609731
0 эможи

Зочин
2019-10-26 16:48
Зочин
2019-10-26 11:43
keyboard_arrow_up