COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.АРИУНААГИЙН “ТЭНГЭР ШИГ БАЙ” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

2019 оны 10 сарын 04

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 08-нд "Буянт-Ухаа” цогцолборт өөрийн бие даасан 15 дахь "Тэнгэр шиг бай” тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна.

Тэгвэл тоглолтын тасалбар аль хэдийнэ худалдаанд гарчээ. Тодруулбал, "ticket.mn”-ийн салбаруудаар худалдаалагдаж эхэлсэн байна. Тасалбарын үнийн хувьд 30-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тасалбар захиалга 1900-1800 https://www.ticket.mn/event/813/

"Тэнгэр шиг бай” тоглолтын тухайд гэвэл гурван үндсэн хэсэгтэй бөгөөд оршил, өрнөл, төгсгөл гээд гурван цаг үргэлжилнэ.

"Тэнгэр шиг бай” тоглолт тэсрэлттэй, гайхамшигтай, мэдрэмжтэй, догдлолтой доргио, амьд болно гэдэгт итгэж байна, бас хүлээж байна. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: 8018-8803, 8921-3494

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608886
0 эможи

Зочин
2019-10-05 19:42
Зочин
2019-10-04 15:41
keyboard_arrow_up