COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үлгэр жишээ 7 ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛД орон сууц бэлэглэхээр БОЛЛОО

2019 оны 8 сарын 17

Arslan.mn

Намрын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн ѳдѳр 7 хүүхэд ѳсгѳж хүмүүжүүлж байгаа Х.Базаррагчаа болон Б.Даваасүрэн нарт М-СИ-ЭС КОКА КОЛА компаны хамт олны зүгээс орон сууц бэлэглэжээ.

Тодруулбал: Х.Базаррагчаа нь М-СИ-ЭС КОКА КОЛА компанд түгээгчээр ажилдаг бөгөөд эхнэр долоо хүүхдийн хамт амьдардаг шаргуу хөдөлмөрч нэгэн аж.

Тэднийх зургаан хүү нэг охинтой өнөр өтгөн айл юм. Гэрийн эзэн Х.Базаррагчаа, эхнэр Б.Даваасүрэн нар 2007 онд нэг гэрт орж, гал голомтоо асаасан цагаас хойш долоон хүүхдийн ээж аав болжээ. Тэдний хувьд 2006 онд танилцсан бөгөөд 2007 оны гуравдугаар сарын 8-нд өрх тусгаарласан байна.

Аз жаргалыг их мөнгө төлж авдаггүй гэдгийг энэ гэр бүлийн бүтээж буй амьдрал харуулна. Хүүхдүүд нь эрүүл саруул, инээд хөөрөөр гэр дүүргэх нь аав, ээжийн хувьд аз жаргал. Зургаан хүүгийн дараа гэр бүлдээ гэрэл нэмж ирсэн бяцхан охин нь хамгийн том аз жаргал нь гэлтэй.

Тэдний хувьд хүүхдийнхээ дэргэд огт ам мурийдаггүй халамжтай хүүхдүүдээ хүртэл биенээ хайрлах хүндлэх ухаанд сургаж буй үлгэр жишээч гэр бүл юм. Хайртай гэж хэлэхээс илүү халамжаараа хайраа илэрхийлэх нь хайрыг урт настай болгодог гэдэг өгүүлбэр энэ гэр бүлийг илүү тодотгож байх шиг.

Эх сурвалж: eyreg.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606914
25 эможи

Ахмад СХД-13-р хорооны иргэн
2019-08-18 11:02
Ёстой нэг нүдээ олно гэдэг л болж дээ ."СО-СО -коло -гийн захиргаа хамт олонд талархал илэрхийлье ,Ийм байгууллага хамт олон олон болох болтугай .Монголын үрс маш олон болтугай .Танай гэр бүл үр хүүхдүүдэд аз ,жаргал ,эрүүл ,энх сайн сайхныг хүсэн ерөөе
Зочин
2019-08-17 23:24
Хөөрхөн юмаа. Тэр 6 ахтай ганц охин энэ гэр бүлийн шигтгээ шиг л гялалзаж байна
Зочин
2019-08-17 22:03
azjargal husie husen huleesen ganc ohin huurhun
Зочин
2019-08-17 21:19
Шагнал нудээ олжээ хоорхон юмаа
Зочин
2019-08-17 14:54
Amjilt az jargal
Zochin
2019-08-17 12:32
Saihan bnoo
Зочин
2019-08-17 12:21
сонирхолтой
keyboard_arrow_up