COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

WINNER хамтлагийн тухай сонирхолтой 8 баримт

2019 оны 8 сарын 10

Өмнөд Солонгосын К-поп урсгалын том төлөөлөгч болох WINNER хамтлагийн тухай та бүхэндээ хүргэхээр бэлдлээ.

1. Тэд анх 2013 онд YG энтертайнмэнтийн зохиосон "WIN: Who is Next" реалити шоунд ялснаар Big Bang хамтлагаас хойш 8 жилийн дараа YG энтертайнмэнтээс дэбют хийсэн эрэгтэй хамтлаг болсон юм.

2. 2014 онд 5 гишүүнтэйгээр Winner хамтлаг дэбютээ хийсэн ч 2016 онд нэг гишүүн нь хамтлагаас гарахаа мэдэгдсэн юм.

3. Гишүүдийн танилцуулга

Хамтлагийн ахлагч Yoon. Тэрбээр гайхалтай өвөрмөц хоолойтой. Бас хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээд амжсан. Бидний сайн мэдэхээр "Хүнд цохилт" инээдмийн цувралд тоглож багагүй нэр хүндтэй болсон юм.

Уянгалаг хоолой болон царайлаг төрхтэй гишүүн Jinu. Хамтлагийн хамгийн ахмад гишүүн бөгөөд олон улсад нэр хүндтэй гишүүн билээ.

Гол бүжигчин мөн репперийн үүрэг гүйцэтгэдэг Hoony. Нүүрэндээ үргэлж гэрэл цацруулсан инээд тодруулж явдаг тэрбээр хамтлагийн хамгийн хөгжилтэй, галзуу гишүүн юм.

Хамтлагтаа репперийн үүрэг гүйцэтгэдэг хамгийн загварлаг гишүүн Mino. Түүнд чадахгүй зүйл бараг л үгүй. Зураг сайн зурахын хажуугаар саяхан Парист болсон LOUIS VUITTON брендийн загварын шоунд оролцож, мундаг загвар өмсөгч гэдгээ баталсан билээ.

Хамтлагийн гол хоолой Taehyun. 2016 онд эрүүл мэндийн шалтгаанаар хамтлагаа орхисон.

4. 2016 онд Taehyun хамтлагийг орхисноор фэнүүдийн санааг ихээхэн зовоосон. Гол дуучингүй болсон хамтлаг яах бол гэсэн бодол бүхий л фэнүүдийн толгойд эргэлдэж байсан ч тэд эргэн ирэлтээрээ "Really Really" нэртэй цоо шинэ хэв маяг бүхий дууг гаргасан юм. Гарсан даруйдаа ихээхэн шуугиан тарьж, олон улсын чартуудад дээгүүр бичигдэж, фэнүүддээ гайхалтай гэнэтийн бэлэг барьсан билээ.

5. Winner хамтлагийн фэндомын нэрийг "Inner Circle" гэдэг. Энэ нь дотоод хүрээ, тойрог гэсэн үг бөгөөд Winner нь "Inner Circle"-гүйгээр оршин тогтнохгүй гэсэн утга санааг агуулдаг ажээ.

6. Реппер Mino хэд хэдэн соло бүтээл гаргаж байсан бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн хэв маяг бүхий гайхалтай бүтээлүүд болж, багагүй амжилт дагуулж байсан юм. Түүний өнгөрсөн онд гарсан "Fiance" гэх өвөрмөц хэв маягтай дуу фэнүүдийнх нь зүрх сэтгэлийг хайлуулж чадсан шилдэг дуу болсон.

7. Бүгд хувийн инстаграм хаягтай бөгөөд маш идэвхтэй байдаг. 

8. Санал болгох дуунууд

Тэдний хамгийн сүүлд гаргасан "Ah Yeah" дуу гарсныхаа дараа хөгжмийн нэвтрүүлгүүдээс олон шагнал авч, маш их хайр хүндлэлийг хүлээсэн юм. Өнгөлөг клип, сайхан хоолойнууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Тэдний дуунууд ихэвчлэн их гэгээлэг, эерэг байдаг. Энэхүү дуу танд зуны дулаахан өдөр далайн эрэг дээр хөгжилдөж байгаа мэт мэдрэмжийг өгөх болно.

Намуухан уянгын дуу сонсохыг хүссэн хүмүүст санал болгож байна. Энэ дууг хамтлагийг орхисон Taehyun-д зориулан гаргасан хэмээн дурдсан байдаг. Уг нь 2 гол хоолой болон 2 реппертэй ч энэ дууг сонсоход 4 гол хоолойтой хамтлаг мэт санагдах болно.

Сүүлд гаргасан мини цомогт багтсан энэхүү дуу илүү цоглог хэмнэл бүхий дуу юм. Машинд явж байхдаа аль эсвэл өглөө эрт гүйдэг бол сонсоход тохиромжтой дуу юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606647
8 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-08-10 21:49
za zail oo zail ....
Зочин
2019-08-10 11:43
янзтай
keyboard_arrow_up