COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 5 хүчин зүйл

2019 оны 7 сарын 31

Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 5 хүчин зүйл

Өөртөө итгэлгүй байдал бол хүний сэтгэлд удаан хугацааны турш хуримтлагдан бий болсон нэгэн төрлийн зан араншин юм. Энэ нь санаанд оромгүй жижигхэн зүйлсээс ч үүсдэг. Тиймээс хэрвээ та дараах үйлдлүүдийг гаргадаг бол өөртөө итгэлгүй нэгэн байх магадлалтай ажээ.

1. Гадаад орчноос, хэн нэгнээс магтаал хүлээх
Мэдээж, хүн бүр бусдаас магтаалын үг сонсохыг хүсдэг бөгөөд энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол түлхүүр болж өгдөг. Гэхдээ гадаад орчны хэн нэгнээс магтаал хүлээх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг ба зорилгодоо хүрэхэд саад болдог байна. Түүнчлэн зөвхөн сайшаал магтаал сонсох гэсэн оролдлого нь эсрэгээрээ таны амьдралд ч нөлөөлөх аюултай юм. Тиймээс магтуулахын төлөө амьдрах хэрэггүй гэдгийг санаарай.

Arslan.mn

2. Та шийдвэр гаргахын оронд тулгарч болох асуудалд л анхаарал хандуулдаг
Та зөвхөн асуудлын талаар л бодвол бүх зүйл л хэцүү бэрхшээлтэй санагдана. Тэгэхээр тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх тодорхой арга замыг олж, өөртөө итгэх хэрэгтэй юм. Харин эсрэгээрээ юу ч хийхгүй суугаад л байвал нөхцөл байдлыг улам хүндрүүлэх болно. 

Та шийдвэр гаргахын оронд тулгарч болох асуудалд л анхаарал хандуулдаг

3. Та үргэлж өөрийгөө голдог
Та өдөр бүр хэн ч таныг чухалчилж үздэггүй гэж боддог бол өөрийгөө үнэхээр дарамтад оруулдаг юм байна. Түүнчлэн энэ нь яваандаа сэтгэл санааны гүн хямралыг үүсгэж, өөртөө итгэх итгэлийг бууруулах аюултай байдаг учир эерэг бодолтой байж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах хэрэгтэй юм.

Arslan.mn

4. Бүтэлгүйтлээс айдаг
Амьдралынхаа турш амжилтад хүрээгүй олон агуу хүмүүс байдаг. Зарим нь буруу цагтаа, буруу газар төрсөн байдаг бол заримд нь зүгээр л аз тохиогоогүй хэрэг.

Arslan.mn

Хэдийгээр энэ нь өөрийн азгүйдлийг зөвтгөж байгаа мэт сонсогдож байгаа ч алдаа бүр л ямар нэгэн шалтгаантай байдаг юм. Та хамгийн шилдэг нь байсан ч хожигдож болно. Эсвэл ялалт байгуулахынхаа өмнө нэг удаа унаж болно шүү дээ. Тэгэхээр ирээдүйд амжилт гаргахын тулд унасан ч дахин босож, шороогоо гөвөөд урагш алхах хэрэгтэй. Цаг нь болоогүй байхад итгэл алдаж болохгүй.

5. Та амьдралыг өөр нүдээр хардаггүй
Та өдөр тутам нэгэн хэвийн л зүйлсээ хийгээд байвал амьдралд чинь ямар ч өөрчлөлт гарахгүй. Мөн алдах вий гэж айх нь өөртөө итгэх итгэлийг бууруулж байдаг учир өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлсээ хий. Мөн танд туршлагаас гадна санаа нийлэх хамт олон хэрэгтэйг санаарай.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606255
2 эможи

keyboard_arrow_up