COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Нөхөрлөлийн өдөр“-т зориулж BTS -ийн сэтгэл хөдөлгөм бичлэг цацагдлаа

2019 оны 7 сарын 30

Image result for bts

Өмнөд Солонгосын BTS хамтлаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "LOVE MYSELF" нэртэй кампанит ажлыг дэлхий даяар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр "Олон улсын нөхөрлөлийн өдөр"-т зориулж гайхалтай мессежийг хүргэсэн шинэ бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа маш их хандалтыг авсан байна. 

Твиттерт #BTSLoveMyself болон #EndViolence хаштагууд тренд болж, маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ.

Уг бичлэгт дэлхийн даяар хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтад өртөж буй залууст дуу хөгжмөөрөө итгэл найдвар, урам зориг бэлэглэж буй BTS дүрслэгдсэн ажээ. 

BTS хамтлагийнхан, 

"LOVE MYSELF кампанит ажлын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуус өөрсдийгөө болон бусдыг хайрлах тэрхүү хайр хүндлэлийг олж аваасай. Хайр болон сайхан сэтгэлээр нэгдэж, хүчирхийллийг зогсооход хамтдаа тэмцээрэй гэж хүсэж байна" хэмээн ярьсан байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн нарийн бичгийн дарга И Ги Чол "BTS хамтлагийг дэлхий даяар итгэл, хайрыг түгээх энэ ажилд нэгдсэнд үнэхээр баяртай байна. Нөхөрлөлийн өдрөөр цацагдсан энэхүү бичлэг та бүхэнд тайтгарал болон урам зориг бэлэглэж чадна гэдэгт итгэж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606225
0 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-07-30 13:42
сайн байна.
keyboard_arrow_up