COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Английн даатгалын ажилтан 127 кг жинтэй 21 настай залуу супермодель болсон түүх

2019 оны 6 сарын 09

Гвилм Пу 2006 онд даатгалын байгууллагад ажилд орсноос хойш өдрийн турш сандлаасаа босдоггүй бүдүүн залуугийн жин нэмэгдсээр нэг өдөр 127 кг болсон байв. Түүний амтархан иддэг хоол голдуу бэлэн хоол кола ундаа байсан.  Нэг удаа үсээ засуулан сууж байхад үсчин Залуу минь чиний нүүрэнд сахал гайхалтай зохиж магад. Ургуулаад үзээрэй хэмээн зөвлөгөө өгчээ. Байнга суудаг ажилтай, ихэд жин нэмсэн залуу сахал ургуулах тухай огт бодоогүй байдаг. Гэвч дэндүү уйтгартай байх тусам жингээ хасах тухай бодож эхлэв.



Өдөр бүр алхах ёстой хэмээн өөртөө цаг зав гаргах болсноор бүтэн 6 жилийн турш олон цагаар алхах болж, улмаар үсчний зөвлөгөөг даган сахлаа ургуулж эхлэсэн байна. Шөнө унтаад сэрэхэд сахлаа ургаж буйг мэдэрч байсан хэмээн дурссан байдаг. Түүнийг загварын агентлаг урив. Одоо алдарт хөл бөмбөгчиний хувийн стайлист тэрээр Английн эрэгтэй супермодель болж, гайхалтай гоёмсог сахлаараа өөрийнхээ имижийг бүрдүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
9
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604537
14 эможи

keyboard_arrow_up