COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй хот

2019 оны 6 сарын 08

Deutsche Bank-наас хотуудыг интернэтийн үнээр нь жагсаажээ. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд шинжээчид нэг сарын хугацаанд 8 Mbps хурдтай интернэт авсан байна. Бид өмнө нь хамгийн хямд үнэтэй интернэттэй хотуудыг танилцуулсан бол энэ удаад хамгийн өндөр үнэтэй интернэттэй хотуудын жагсаалтыг хүргэе.

  1. Дубай

dubai-1024x576 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ : $82

Дубай бол АНЭУ-ын томоохон хот, гүний усны тэнгисийн боомт, Дубайн эмиратын засаг захиргааны төв, АНЭУ-ын төдийгүй Ойрхи Дорнодын худалдаа, санхүүгийн чухал төв юм.

Эмиратад харилцаа холбооны үйлчилгээний зах зээлийг томоохон хоёр тоглогч хуваан авсан байдаг. Зах зээл дээр түүнчлэн хэд хэдэн жижиг оператор үйл ажиллагаа явуулдаг.

Бага хурдтай хэрнээ өндөр үнэтэй байх нь АНЭУ-ын гэрийн интернэтийн нэг гол онцлог. Гэрээг доод тал нь хоёр жилээр байгуулж байж интернэтд холбуулдаг хэрнээ гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан үйлчлүүлэгч алданги төлдөг байна.

2. Дублин

dublin Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $52

Ирландын хамгийн том Eircom гар утасны компани өргөн зурвасын интернэтийн сүлжээг 2002 оноос нэвтрүүлсэн. Өдгөө энэ улсад 85 гаруй интернэт үйлчилгээ үзүүлэгч байна. Тус улсын иргэдийн хувьд сонголт өргөн. Айл өрхүүдийн 59 хувь нь интернэтэд өргөнөөр холбогджээ.

3. Сан-Франциско

san-francisco-1024x690 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $52

Сан-Франциско бол Калифорни мужийн хот, тойрог юм. Дэлхийн аялал жуулчлаын төв, зуны хүйтэн манан, том том толгод, Викториягийн болон орчин цагийг хослуулсан архитектуртай гэдгээрээ алдартай энэ хотын эдийн засаг өмнөд хэсэгт нь Цахиурын хөндий бий болсноос хойш эрчимтэй өсчээ.

Энэ хөндийд био технологи болон био анагаах ухааны судалгааны төвүүд хүртэл байдаг.

4. Нью-Йорк

New_york_times_square-terabass-1024x682 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $52

Нью-Йорк АНУ-ын том хот, дэлхийн хүн амыг хамгийн ихээр төвлөрүүлсэн газарт ордог. Хотын нийт хүн ам 8 405 837 хэдий ч төвлөрсөн хүн амынх нь тоо 20,63 саяд хүрдэг. АНУ-ын төдийгүй дэлхий дахины эдийн засгийн чухал төв. Мөн дэлхийн хамгийн үнэтэй хотын тоонд ордог.

5. Бостон

boston-1024x472 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $50

Бостон бол АНУ-ын Массачусетс мужийн нийслэл юм. Шинэ Англи, АНУ-ын хамгийн эртний бөгөөд баян хот хэдэн арван дагуул хотуудтай, үүгээрээ дэлхийн хамгийн том 50 хотын тоонд ордог.

Дэлхийн хамгийн том боловсролын төв гэгддэг Бостонд дэд бүтэц, өндөр мэргэшсэн ажилчин анги хөгжсөний ачаар био технологи, микро электроник зэрэг орчин үеийн салбарт дэлхий дахинаа тэргүүлж байна.

6. Окленд

about-oakland-1024x683 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $50

Окленд бол 1 534 700 орчим хүн амтай Шинэ Зеландын томоохон хотуудын нэг юм. Хотын эдийн засаг үйлчилгээ, худалдаанд төвлөрсөн, олон улсын томоохон корпорациудын оффис энд үйл ажиллагаа явуулдаг.

Хамгийн үнэтэй оффис нь Квин-стрит хэмээх доод хэсэг, Оклендийн бизнесийн төв дүүрэгт төвлөрсөн байдаг.

7. Веллингтон

wellington-1024x686 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $46

Шинэ Зеландын нийслэл Веллингтон нь далайн орнууд дотроо хамгийн том нийслэл хотод тооцогддог, дэлхийн хамгийн өмнө хэсгийн нийслэл юм.

8. Эр-Рияд

er-riyad Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $46

Саудын Арабын нийслэл Эр-Риядын провайдерууд хангалттай өндөр хурдны интернэтийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Гэсэн ч интернэтийн өртгөөрөө дэлхийн хамгийн үнэтэй хотуудын тоонд багтдаг байна.

9. Йоханнесбург

johannesburg-1024x512 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $46

Йоханнесбург бол ӨАБНУ-даа хүн амын тоогоороо хамгийн том хот. Тус улсын эдийн засаг, санхүүгийн төв энэ хот ДНБ-ий 16 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.

Энэ бүсийн эдийн засгийн гол салбар байсан олборлох аж үйлдвэр аажмаар ач холбогдлоо алдаж байна.

Гэсэн хэдий ч хотын захаар алт олборлолт үргэлжилж, Йоханнесбургт Gold Fields зэрэг уул уурхайн томоохон компаниуд төвлөрсөөр байна.

Хотын зочид буудлын ихэнх, бараг бүхий л үйлдвэрлэл интернэтэд холбогдсон. Хотод мөн аялал жуулчлалын бүсэд төвлөрсөн интернэт кафенууд олон бий.

10. Кейптаун

capetown2g-1024x560 Дэлхийн хамгийн үнэтэй интернэттэй  хот

Интернэтийн үнэ: $43

ӨАБНУ-д хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог Кейптаун хотод тус улсын парламент, Засгийн газрын байгууллагууд төвлөрсөн. Энэ улсад  Vodacom, Cellc, MTN үүрэн холбооны үндсэн гурван оператор үйл ажиллагаа явуулдаг.

Гэрээгээр болон урьдчилан төлбөрөөр тарифаа төлдөг. ӨАБНУ-д хүн ам багатай хэсэгт л интернэт кафед орох боломжтой юм.

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604523
0 эможи

keyboard_arrow_up