COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ

2019 оны 5 сарын 19

Дэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ

Дэлхий дээр нийт найман сая зүйлийн амьтад байдгаас нэг сая нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж устахад хүрчээ. Олон улсын зэрлэг амьтан хамгааллын холбооны мэдэгдсэнээр, сүүлийн 10 жилд ан амьтдын төрөл зүйл бүрээс хэдэн зуугаараа устаж үгүй болсон буй аж.

Газар нутгийг зохистой хэрэглэх нь

Цаг уурын өөрчлөлт хүмүүс бидний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Учир нь биологийн тархалт удааширч, байгалийн экосистемийн 66 хувь хүмүүсийн буруугаас сүйдэж байгаа юм.

Сүүлийн 50 жилд дэлхийн хүн амын тоо 3.7-7.6 тэрбум болж өссөн. Хүмүүсийг байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, байгальд хор хөнөөл учруулж байгаа хүчин зүйлүүдийг шинэчлэн эко системтэй хоршиж ажилладаг болгохыг эрдэмтэд уриалж байна. Одоогийн байдлаар дэлхий дээр хуванцар болон бусад химийн гаралтай хог хаягдлаас болж бохирдсон 400 орчим сөнөсөн тэнгис байна. Жил бүр далай тэнгис руу 300-400 сая тонн химийн хортой хаягдал гардаг гэсэн судалгаа бий.

Арга хэмжээ авахад оройтоогүй

Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн биологийн төрөл зүйлийн идэвхт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас байгаль дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийг эко системтэй уялдуулах шаардлагатай. Мөн хүн амын суурьшлыг тараан олон дэд хотууд барих нь байгалиа хамгаалах зайлшгүй алхам болжээ. Олон улсын эрдэмтэд байгаль экологийн төлөө үйл ажиллагаа явуулахад оройтоогүйг уламжилсан бөгөөд ойрын 10-20 жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж болохыг хэлсэн байна. Хамгийн гол нь газар ашиглалтын төлөвлөгөөг нарийн гаргаж, ан амьтдыг идэш тэжээлийн дутагдалд оруулахгүй байх нь чухал аж. Эрдэмтэд мэдэгдлийнхээ төгсгөлд, химийн хог хаягдлаар байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
603670
2 эможи

keyboard_arrow_up