COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Жүжигчин Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ. Тэрээр бүх хөрөнгөө 17 настай, том хүү Мэддокстой үлдээсэн аж. 

Мөн өөрийн эзэмшлийн компаниа хүү Мэддокстоо бүрэн шилжүүлж буйгаа гэрээслэлдээ дурьджээ. Мэддокс бол камбож хүү. Түүнийг олон жилийн өмнө үрчлэн авсан юм. Харин Пакс, Захар, Шайло, Нокс, Вивьен зэрэг бусад хүүхдүүдээ одоогоор Анжелина Жоли гэрээслэлдээ дурьдаагүй байгаа аж.

Анжелина Жоли хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгаа шалтгаанаар хэдэн жилийн өмнө өрөөсөн хөхөө тайруулж, өндгөвчөө авахуулсан. Дараа нь гэр бүл нь салсан явдал жүжигчний сэтгэл санаанд хүнд цохилт болжээ. Эх сурвалжийн хэлснээр, Б.Питтэй харилцаа таарамжгүй болсон нь А.Жолигийн өвчнийг хүндрүүлж, шинэ онош тавигдсан гэнэ. Тухайлбал, даралт ихсэх өвчтэй болжээ. Мөн нүүрний булчин нь саажиж эхэлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
77
ouch an post
7
confuse an post
2
angry an post
4
603608
100 эможи

munkhsaikhan
2019-05-16 20:09
xaramsaltai bn
keyboard_arrow_up