COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хоббигоороо хэрхэн мөнгө олох вэ?

2019 оны 5 сарын 13

Бид бүгд л өөрийн гэсэн хоббитой. Гэхдээ ихэнх маань зөвхөн чөлөөт цагаа л хоббиндоо зориулдаг. Учир нь бид ажил хийж мөнгө олох ёстой. Тэгвэл заавал ажил хийж бус хоббигоороо мөнгө олдог болбол ямар вэ?

Хоббигоороо хэрхэн мөнгө олох вэ?

1 Бичих

Та хаана ч байсан, хэдэн цагт ч хамаагүй хүсэх л юм бол бичих боломжтой. Өөрийн бодлоо хувийн блогоороо дамжуулан бусадтай хуваалцах боломжтой бөгөөд та өөрийн гэсэн уншигчдыг татаж чадвал бараа, бүтээгдэхүүн гэх зэрэгт захиалгат нийтлэл, мэдээлэл бичин түүнээсээ цалинжих юм. Эсвэл бусдын өмнөөс төрөл бүрийн эссе, нийтлэл бичиж мөнгө олж болно. Илүү төлбөр өндөртэй бичдэг болъё гэвэл тодорхой нэг сэдэв дээр мэргэжилтэн болох хэрэгтэй. Нэг үгээр бол тухайн сэдвийнхээ талаар маш сайн мэдлэгтэй, туршлагтай болно гэсэн үг. 

Бичих

2 График дизайн

Хэрвээ та мэргэжлийн програмууд дээр сайн ажилладаг бөгөөд урлагийн мэдрэмжтэй бол энэ салбараас мөнгө олох боломжтой. Бусдын захиалгаар бүтээл хийж болох ч, хэрвээ хүсвэл зөвхөн өөрийнхөө мэдрэмж, сонирхлоор бүтээлээ туурвих боломж бий. Жишээлбэл богино цамц, зурагт хуудас гэх зэргийг хийж түүнийгээ борлуулж болно. Ингэхдээ таны хийж буй бүтээл зах зээл дээр байгаа бусад бараа бүтээгдэхүүнээс онцгойрох шинж чанартай байх ёстой гэдгийг анхаараарай. График дизайны нэг давуу тал нь танд өөрийн бүтээгдэхүүнээ хадгалах ямар нэгэн биет агуулах хэрэггүй. 

График дизайн

3 Элэглэх

Та бусдыг инээлгэхдээ авьяастай юу? Сүүлийн үеийн хошин сэдвүүдийг сайн мэдэх үү? Тэгвэл энэ чадвараараа яагаад мөнгө олж болохгүй гэж? Цахим ертөнцөд хошин бичлэг хийдэг хүмүүс цөөнгүй байдаг. Монгол улсад ч тэр сүүлийн жилүүдэд элбэг үзэгдэл болсон. Нэгэнт таны хийдэг бичлэг, эсвэл тайзны үзүүлбэр тодорхой хэмжээний үзэгчтэй болчихвол ямар нэгэн брэнд, компанитай хамтран бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлаад хариуд нь мөнгө авах боломжтой билээ. 

Элэглэх

4 Хоол хийх

Төсөөллөөс гарсан ноорог зургийг хүн бүрийн амтархан иддэг хоол, амттан болгож чаддаг хүмүүс бол яах аргаагүй тогоочид юм. Гэхдээ мөнгө олохын тулд та заавал мэргэжлийн тогооч байх албагүй бөгөөд хамгийн гол нь хийж буй хоолондоо бүх зүрх сэтгэлээ зориулдаг байх хэрэгтэй. Хоол хийх хоббигоороо мөнгө олох маш олон боломж байдаг. Жишээлбэл 25-34 насныхны 59 хувь нь гал тогоондоо орохдоо утсаа авч ордог бөгөөд гар утсаараа дамжуулан интернетээс хоолны жор хардаг гэсэн судалгаа бий. Нөгөөтэйгүүр энэ нь зах зээл байгаа гэдгийг илтгэж байгаа юм. 

Хоол хийх

5 Аялах

Сүүлийн жилүүдэд аялагчид өөрсдийн аяллын түүхээ дүрс бичлэг болон бичгээр хүмүүстэй хуваалцах явдал маш түгээмэл болоод байгаа билээ. Шинэ газраар явж шинэ хүмүүстэй уулзах хүсэлтэй ч төдийлөн боломж нь гардаггүй хүмүүс маш олон. Иймд эдгээр хүмүүс аялагчдын адал явдлыг сонирхон үзэх тун дуртай байдаг аж. Нөгөөтээгүүр энэ нь зах зээл байгааг илтгэж байгаа хэрэг юм. Тиймээс хүссэн хүн бүр аялангаа, тодорхой хэмжээгээр ашигтай байх эсвэл дараагийн аяллынхаа зардлыг олох боломжтой. Элэглэхтэй адилаар аялангаа мөнгө олох нэг арга нь өөрийн гэсэн үнэнч үзэгчидтэй болчихсон үедээ аль нэгэн брэндтэй хамтраад тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан хариуд нь мөнгө авах болно. 

Аялах

6 Гэрэл зураг авах

Хэрвээ танд сайн камер байгаад түүнийгээ хэрхэн ашиглахаа мэддэг бол гэрэл зураг авах авьяасаа ашиглан мөнгө олох арга маш олон байдаг. Жишээлбэл та өөрийн авсан зургаа бусдад зарах гэх мэт... Эсвэл цахим хаяг нээгээд түүндээ тодорхой сэдвийн хүрээнд тогтмол зураг нийтэлж, яваандаа зургийг тань сонирхон үздэг үзэгчидтэй болоод аялах болон элэглэхтэй адил аргаар мөнгө олох боломжтой билээ.

Гэрэл зураг авах

7 Тоглох

Зөвхөн чөлөөт цагаараа л тоглох бус хүссэн үедээ тоглож түүнийхээ хэрээр мөнгө олдог болбол ямар вэ? Тоглоом тоглож буй бичлэгээ нийтлэх боломжтой маш олон цахим талбар байдаг. Тэдгээрийг ашиглан үнэнч үзэгчтэй болоод улмаар мөнгө олох боломж бий. Үзэгч байгаа цагт мөнгө олох арга ямагт байдаг гэдгийг санаарай. Эсвэл тоглоом туршигч буюу олон нийтэд цацагдаагүй байгаа тоглоомын туршин хөгжүүлэгчдэд нь өөрт төрсөн шүүмж, санаагаа хүргүүлэн үүгээрээ цалинжих боломж өндөр. 

Тоглох

8 Гар урлал

Техник технологи, үйлдвэржилт хөгжихийн хэрээр хүмүүс гараар хийсэн, чанартай дахин давтагдашгүй бараа бүтээгдэхүүнийг ихээр сонирхож, үүнд ч мөнгө зарцуулж эхлээд байна. Энэ нь мөн л зах зээл бийг илтгэж байгаа юм. Та заавал том зүйл хийх хэрэггүй, жишээлбэл, олон төрлийн өнгө үнэртэй лаа, гарын саван гоёл чимэглэл хийж болно шүү дээ. 

Гар урлал

Эх сурвалж: CAAK.,MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603448
2 эможи

Rush Qin
2022-01-14 07:01
Хураа!! Wow I am Rash Qin from Mongolia Ect банкууд эхэлжээ хаягаар өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл олгоно дунд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү Ковид19 нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим илгээх Дансны ажилтанд SERVICES@ECTBANKS.COM хаягаар шуудан илгээнэ үү Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу www.ectbanks.com
keyboard_arrow_up