COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Дөрвөн хүүхдийн ээж, мисс А.Дэлгэрцэцэг

2019 оны 5 сарын 07

Arslan.mn

 Алдарт Эх А.Дэлгэрцэцэг "Mrs World 2019" дэлхийн уралдаанд маш амжилттай оролцлоо.

“Mrs World 2019” тэмцээн 04 сарын 30-аас 05 сарын 04-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж, 35 орны үзэсгэлэнт ээжүүд оролцсоноос хагас финалд 12 орны миссүүд, финалын шатанд Монгол, Америк, Вьетнам, Өмнөд Африк, Малайз, Украйн улсын 6 орны миссүүд шалгарсан байна. Харин шүүгчдийн үнэлгээгээр Вьетнамын улсын мисс "Mrs World 2019" титмийн эзэн боллоо.

Дашрамд дурьдахад, манай улсын мисс тус уралдаанд оролцсон 35 орны үзэсгэлэнт ээжүүд дундаас хамгийн олон буюу дөрвөн хүүхдийн ээж байсан төдийгүй хамгийн хүчирхэг оролцогчийн нэг байсныг бусад оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв.

Arslan.mn

Дэлхийн тайзан дээр Монгол улсаа төлөөлөн оюун ухаан, гоо сайхан, эх хүний эрхэм нандин чанарыг илтгэн Алдарт эхийн одонгоороо гангарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарсан А.Дэлгэрцэцэгтээ цаашдын санасан хүссэн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, өнөр гэр бүлд нь алив сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603172
5 эможи

keyboard_arrow_up