COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“King Tug” Н.Төгсцогтын тулаан хойшлов

2019 оны 4 сарын 23

“King Tug” Н.Төгсцогтын тулаан хойшлов

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэд 11 тулаан хийж, ганц ч ялагдаагүй "King Tug" Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх тавдугаар сард товлогдоод байсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний тулаан ирэх зургадугаар сар хүртэл хойшилсон байна.

Бокс сонирхож, тоглож эхэлсэн цагаасаа л мэргэжлийн боксчин болохыг хүсэж тэмүүлдэг байсан тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн буюу 57,2 кг-ын жинд дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялж, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.

Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч Америкийн Габриэл Брэкстон байв. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602592
0 эможи

keyboard_arrow_up