COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Италид орхигдсон орон сууцуудыг 1 доллараар худалдаж байна

2019 оны 4 сарын 13

Италийн Сицили арал дахь Муссомели хэмээх 11 мянган оршин суугчтай жижиг хотод орхигдсон орон сууцуудыг 1 доллараар арилжиж эхэлжээ. Тус хот дахь эртний сүм хийд, Византын агуй, дундад зууны үеийн шилтгээн жуулчдыг ихээхэн бөгөөд байршлын хувьд Неапол болон Амалфийн эрэгт ойрхон оршдог. 

'Business Insider'-ийн мэдээлснээр орон нутгийн удирдлагууд одоогийн байдлаар 100 орчим орхигдсон орон сууцыг онлайнаар худалдаалж байгаа ба шинээр 400 орчим байрыг хөтөлбөрт хамруулж, зарахаар төлөвлөж байгаа гэжээ. 

Ингэхдээ орон сууцыг худалдаж авсан иргэд 3 жилд багтаан байраа сэргээн завсарлах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа гэнэ. Хэрэв энэ болзлыг биелүүлээгүй бол барьцаа төлбөр болох 5620 доллараа алдах эрсдэлтэй. Гэлээ ч байгалийн үзэмж, түүхэн дурсгалт газрууд, нутгийн уламжлалт хоол хүнсэнд татагдсан хүмүүс байрыг худалдан авч, засварлахаас татгалзахгүй байгаа аж. 

Мөн хот далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрладаг тул үерийн аюулд нэрвэгдэнэ гэж айлтгүй гэжээ.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602231
1 эможи

keyboard_arrow_up