COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Би үхлийг хоёр ч удаа хуурсан“. Эмилия Кларк эрүүл мэндийн асуудлынхаа талаар хуваалцлаа

2019 оны 3 сарын 26

emilia clarke зурган илэрцүүд

"Game of Thrones" цувралд Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин Эмилия Кларк New Yorker сэтгүүлд зориулан бичсэн эссэндээ өөрт тулгарсан эрүүл мэндийн асуудлынхаа талаар хуваалцжээ. Их Британийн жүжигчин бүсгүй 24 насандаа гурван удаа тархиндаа мэс засал хийлгэж, эдгэрэх итгэл найдвараа алдаад байсан ч түүнд аз таарчээ. Түүнд тулгарсан бүх сорилтуудыг давж гарсны дараа Эмилия эргээд хэвийн амьдралдаа орж чадсан байна.

"Хүүхэд насны минь мөрөөдөл биелсний дараахан би ухаан санаагаа бас амь амьдралаа алдахаа шахсан. Би өмнө нь энэ түүхээ хэзээ ч ярьж байгаагүй ч одоо бусадтай хуваалцах цаг нь ирсэн гэж бодож байна" гэж бичжээ.

Энэ бүхэн 'Game of Thrones' цувралын эхний улирлын зураг авалт дууссанаас хэдэн долоо хоногийн дараа эхэлсэн аж. Тэрээр энэ үед олон нийтийн анхаарлын төвд, маш их дарамтанд амьдарч байжээ. "Би хүмүүсийн энэ их анхаарлаас айж байсан. Хийж буй зүйлийнхээ талаар бараг ойлголтгүй байгаадаа ч айж байсан" хэмээн жүжигчин бүсгүй дурссан юм.

emilia clarke зурган илэрцүүдТэрээр стрессийг даван туулахын тулд дасгалжуулагчтай бэлтгэл хийж эхэлжээ. 2011 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр тэрээр спорт заалны хувцас солих өрөөнд гэнэт маш хүчтэй толгойн өвдөлт мэдэрсэн байна. "Би пүүзээ өмсөж чадахаа больтлоо цуцсан. Би хамаг хүчээ шавхан дасгалаа хийж байлаа. Гэсэн ч өвдөлт улам хурц болж байсан. Ингээд цаашид тэвчих боломжгүй болох үед би түр завсарлахаар хувцас солих өрөө рүү арай ядан явсан" гэжээ. Дараагийн мөчид бүх зүйл бүрэлзэн, түүний ухаан балартсан байна. Улмаар түргэн тусламж ирж, эмнэлэгт тархины MRI зураг авахуулахад тархины цус харвалт гэсэн онош тавьжээ.

Ийм оноштой өвчтөнүүдийн гуравны нэг нь газар дээрээ эсвэл төд удалгүй нас бардаг байна. Харин амьд үлдсэн хүмүүс эрсдэлтэй нөхцөлд оршиж байдаг. Яаралтай эмчлээгүй тохиолдолд тархинд цус алдаж удалгүй үхэлд хүргэдэг аж. Гэхдээ хамгийн аймшигтай нь мэс засал хийлгэсний дараа ч дахин цус харвахгүй гэсэн баталгаа байхгүй.

Эмилия Кларкийг 24 настай байхад нь анхны тархины мэс заслыг хийсэн бөгөөд энэхүү ажилбар нь гурван цагийн турш үргэлжилжээ. Дараа нь харвалтаас үүдэн тархинд нь учирсан гэмтлээс болж тэрээр ярих чадвараа (афази) алдсан байна. "Нэгэн шөнө сувилагч намайг сэрээж, миний нэрийг асуусан. Миний бүтэн нэрийг Эмилия Изабель Юфемия Роуз Кларк гэдэг. Гэсэн ч би нэрээ санахгүй байсан. Миний амнаас утга учиргүй үгс урсахад би маш их айж тэвдсэн. Би өмнө нь хэзээ ч ийм их айдас мэдэрч байгаагүй. Үхэл ойртож байгаа тэр мэдрэмж. Би ирээдүйн амьдралаа төсөөлтөл, амьдрах хүсэлгүй болсон. Би чинь жүжигчин. Би дүрийнхээ үгийг цээжлэх шаардлагатай. Тэгвэл би тухайн үед өөрийнхөө нэрийг ч санахгүй байсан. Миний амьдрал, миний хүсэл мөрөөдөл бүхэлдээ хэл яриа, харилцаан дээр суурилж байсан шүү дээ! Хамгийн хэцүү үед би сувилагчаас намайг үхүүлж өгөхийг гуйдаг байсан" гэжээ.

Хэсэг хугацааны дараа түүний хэл ярианы чадвар сайжирч, эмнэлгээс гарч, тэрээр эргээд хэвийн амьдралдаа орсон байна. Гэхдээ түүний тархинд бас нэгэн жижиг аневризм байгааг олж тогтоон, дахин хэзээ, хэзээгүй "харваж" болохыг сануулан байнгын хяналтад байхыг эмч нар зөвлөжээ. Жүжигчин бүсгүй байнгын өвдөлт мэдэрч, хэзээ мөдгүй үхэх нь хэмээн боддог байснаа хуваалцсан юм. 2013 онд ээлжит үзлэгийн дараа түүний аневризм томорсон байгааг эмч нар мэдэгдсэн байна. Тэд дахин нэг тархины мэс засал хийх шийдвэр гаргажээ. Энэ мэс засал тийм ч амжилттай болсонгүй. Аневризм хагарч, дахин мэс засал хийлгэх болжээ. Гэхдээ энэ удаад өмнөх шиг гуяны артерийн судсанд биш харин гавлын ясыг нээж мэс засал хийх болсныг түүнд дуулгасан байна.

emilia clarke зурган илэрцүүд"Би Дейенерисийн үзсэн бүх дайнаас аймшигтай дайныг туулсан мэт харагдаж байсан юм. Миний тархины зарим хэсгийг титанаар сольсон. Гэсэн ч энэ удаад ямар мэдрэхүйн чадвараа алдах бол гэж би хамгийн түрүүнд санаа зовж байлаа. Ой санамж уу? Төвлөрөх чадвар уу? Эсвэл хараагаа алдах болов уу? Харин одоо би тэр мэс заслаас болж аятайхан эрчүүд сонгож чадахаа больсон гэж хүмүүст ярьдаг юм. Гэхдээ тухайн үед энэ тийм ч хөгжилтэй санагдаж байгаагүй юм шүү" гэж Эмилия бичжээ.

Тэрхүү хар бараан өдрүүдийг эргэн дурсахдаа тэрээр хамаг итгэл найдвараа алдсан байснаа хуваалцсан юм. Өвдөлтөөсөө болоод тогтмол айж сандарч байснаа ярьжээ. "Огиудас хүргэм танил мэдрэмж эргэн ирдэг байсан. Би ингээд л гүйцээ. Миний цаг хугацаа дууслаа. Би үхлийг хоёр ч удаа хуурч чадсан. Харин одоо тэр намайг авахаар ирлээ" гэж боддог байсан гэжээ.

Эмилия өөрийн түүхийг бусадтай хуваалцах гэж зургаан жилийг зарцуулсан юм. Өнөөдөр түүний биеийн болоод сэтгэл санааны байдал харьцангуй дээрдсэн. "Зөвхөн надад ийм зүйл тохиолдоогүй гэдгийг би мэднэ. Энэ өвчнөөс болж тоо томшгүй олон хүн бүр ч илүү их шаналсан. Би ийм их анхаарал халамж, асаргааг хүртсэндээ өөрийгөө азтайд тооцдог" хэмээн гэр бүл, найз нөхөц, эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлжээ.

Тэрээр одоо зөвхөн кинонд тоглоод зогсохгүй, цус харвасан хүмүүсийн эмчилгээнд туслалцаа үзүүлэх зорилготой SameYou нэртэй сайн үйлсийн сантай хамтран ажилладаг байна.

Эх сурвалж: www.buro.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601492
1 эможи

keyboard_arrow_up