COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

K-поп од Жун Жүн Ёныг баривчилжээ

2019 оны 3 сарын 22

K-поп од Жун Жүн Ёныг баривчилжээ

БНСУ-ын К-поп од, дуучин Жун Жүн Ёныг өнгөрсөн пүрэв гаригт эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орохдоо нууцаар бичлэг хийж, улмаар бусдад үзүүлдэг байсан хэрэгт буруутган баривчилсан талаар цагдаагийн газрын эх сурвалж мэдээлжээ. Түүнийг шүүх хуралдаанд оролцож, хохирогчдоос уучлал хүссэнийх нь дараа ийн баривчилсан байна. Өдгөө 30 настай Жун Жүн Ён өнгөрсөн долоо хоногт цагдаагийн газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэлийнхэнд хандан гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн билээ.

Тэрбээр “Би чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Буруутгаж буй бүх үндэслэл болон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болно” хэмээн хэлжээ. Мөн тэрээр "Миний буруутай үйлдлийн улмаас хохирсон бүх бүсгүйчүүдээс уучлалт хүсч байна" хэмээн нэмж өгүүлсэн байна. Шүүх хурлын дараа түүнийг цагдаагийнхан гавлаж, өмнө нь саатуулагдаж байсан, Сөүл хотын төв цагдаагийн газар руу авч явжээ.

Жуныг эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж буй нууц бичлэгүүдээ групп чат үүсгэн найзуудтайгаа хуваалцан хамт үздэг байсан хэрэгт буруутгасан байна. Тус групп чатад “Big Bang” хамтлагийн Сэнри болон хөвгүүдийн “F.T Island”-ын Чой Жон Хун нар байгаа аж. Хэрвээ тэдний гэм буруутай нотлогдвол Өмнөд Солонгосын хуулийн дагуу тав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 26 мянган ам.доллар буюу 30 сая воны торгуулийн ял оноох ажээ.

Жуны хувьд "MakeUS Entertainment"-ийг орхиж буйгаа мэдэгдсэн бол өнгөрсөн долоо хоногт Сэнри ч мөн урлагийн ертөнцийг орхиж байгаагаа зарласан билээ.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601364
3 эможи

keyboard_arrow_up