COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

2019 оны 3 сарын 22

Өнөөдөр казах түмний тэмдэглэдэг наурызын баярын өдөр.

Наурыз нь хавар эхэлсэн анхны шинэ өдрийн баяр бөгөөд шинэ улирал эхэлж байгаль дэлхий, амьтан ургамал амь ордог, шинэ ургац эхлэх, өдөр шөнө тэнцдэг өдөр гэдгээрээ онцлогтой.

Наурызын баярыг Азербайжан, Албани, Армени, Афганистан, Иран, Македони, Босни Герцеговин, Гүрж, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Орос, Косово, Пакистан, Тажик, Туркмен, Турк, Узбек зэрэг дэлхийн 30-аад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг, ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэсэн, НҮБ-ын тогтоолоор баталсан олон улсын албан ёсны баярын өдөр юм. НҮБ-ын Ерөнхий чуулганы 2010 оны 64 дүгээр хуралдааны тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг наурызын олон улсын өдөр болгожээ.

 

Казакстанд наурызын баярын өдөр чадвал дөчин айлаар орж көже шөл ууж тэр жилдээ элбэг баян өег цатгалан байхыг билэгддэг.

Наурызын баярыг Иранд 13 хоног тэмдэглэдэг бол Азербайжанд задгай гал асааж тойрч бүжин дээгүүр нь долоон удаа харайж алд биеэ ариусгах, Казакстанд чадвал дөчин айлаар орж көже шөл ууж тэр жилдээ элбэг баян өег цатгалан байхыг билэгдэх зэргээр үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой тэмдэглэдэг ч ерөнхийдөө гал, нар, ураг төрлөө дээдэлж долоон төрлийн идээ будаа голдуу орцтой хоол ундыг хотол олноороо нэгэн тогоо зоогийн ширээнээс  хүртэж эв нэгдэл, эв эеийг эрхэмлэдэг нийтлэг шинжийг агуулдаг байна.

 

 

Улс үндэстэнүүдийн соёлын харилцаа даяаршиж буй өнөө үед Америк, Англи Европод суугаа дээрх үндэстнүүд наурызыг жилээс жилд өргөнөөр тэмдэглэх болжээ. Тухайлбал, Канад улс 2009 оноос, Гүрж улс 2010 оноос хойш наурызыг албан ёсоор тэмдэглэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601360
0 эможи

keyboard_arrow_up