COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн дэлхийг уйлуулсан захиа

2019 оны 3 сарын 08

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн дэлхийг уйлуулсан захиа

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн захиа дэлхий нийтийг уйлуулж байна.

(Дэлхий даяар гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Иван гэх 7 настай хүү эцэг эхийнхээ гарт амиа алджээ. Түүний бичсэн захиа дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.)

“Намайг Иван гэдэг. Би долоон настай. Би аав ээждээ хайртай ч тэднээс маш их айдаг. Тэд яагаад намайг үргэлж зоддогийг би огт ойлгодоггүй.

Өнөө өглөө би хичээлдээ явахаар сэрсэн. Би онц сурдаг учир багш нар надад маш сайн байдаг. Би ангийнхантайгаа байх дуртай. Гэхдээ ямар ч найзгүй. Тиймдээ ч завсарлагааны үеэр ихэвслэн шатны дор суудаг. Хэн ч надтай тоглохыг хүсдэггүй. Би бусад хүүхдүүдтэй найз байхыг хичээдэг. Гэвч намайг дургүй хүрмээр гэж боддог гэсэн учраас харьцдаггүй. Би өдөр бүр нэг ижил хувцасладаг учраас тэд намайг шоолдог.

Нэг өдөр хичээлээ тараад хувцасны өлгүүр лүү очиход хэн нэгэн миний хүрмийг хулгайлсан байсан. Хэн ч алга болсныг нь мэдээгүй. Тэгээд би цасан шуурган дундуур хүрэмгүй гэрлүүгээ алхсан. Гэтэл хэн нэгэн миний араас “хэн ч чамд дургүй, тэнэг ээ” гэж хэлээд маш хүчтэй цохиход цасан дээр маш хүчтэй нүүрээрээ унасан. Дараа нь миний нуруу, гэдэс, толгой руу зөндөө өшиглөөд ганцааранг минь үлдээгээд явсан. Би зодуулсандаа биш ганц ч найзгүйдээ л маш их шаналж уйлсан.

Гэртээ очиход ээж маань над руу гүйж ирээд үсдэж авсан. “Хаана байсан, Яагаад бохирдчихсон юм? Хараал идсэн хүүхэд, чамд оройн хоол өгөхгүй. Өрөөндөө ор” гэж хэлсэн. Ээжийнхээ хэлснээр өрөөндөө орж маргааш нь хүртэл юм идээгүй. Маш их өлсөж бас даарсан.

Дүн маань улам бүр муудсаар, аав намайг зодох нь бүр ч ихэссэн. Цаг хугацаа өнгөрсөөр миний цээжинд улам их өвдөлт мэдрэгдэж эхэлсэн. Аав ээж миний өвдөлтийг огтхон ч ойшоогоогүй. Нэгэн орой би орондоо орохдоо дахиж өвдөхгүй байхыг шөнөжингөө гуйсан. Би аав ээждээ дургүй хүрээгүй ээ. Учир нь би тэдэндээ маш их хайртай. Хичээлийн нэг өдөр хүүхдүүдэд хамгийн том мөрөөдлөө зурах даалгавар өгсөн. Хүүхдүүд машин, пуужин, хүүхэлдэй зурж байсан бол надад ямар ч зурах зүйл байгаагүй. Би зөвхөн аав ээжийгээ л намайг илүү их хайрлаасай л гэж дотроо мөрөөдсөн. Тиймдээ ч гэр бүлээ зурсан. Ээж, аав хүү гурав хамдаа тоглоом тоглоод инээж буй зураг. Зурж дуусаад би чимээгүйхэн уйлсан. Хүүхдүүд миний зургийг хараад шоолсон. Харин би тэдэнд “Миний хамгийн том мөрөөдөл бол гэр бүл” гэж хариулсан. Гэтэл хүүхдүүд миний өмнөөс инээсээр л байсан тул “Намайг шоолох хэрэггүй, энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Чи намайг зодож, бас үзэн ядаж болно. Гэхдээ л гуйя. Намайг битгий шоол л. Би яг л та нарын аав ээж та нарыг тэвэрч, үнсэж байдаг шиг манай аав ээж бас тэгж байгаасай л гэж хүсдэг” гэж хэлсэн. Багш миний нулимсыг арчсан. Зарим хүүхдүүд намайг ойлгож байгаа мэт байсан ч ихэнх нь л үргэлжлүүлээд инээсэн. Нэг өдөр би хичээлдээ тун тааруу дүн авсан учир гэртээ харихаас айсан. Гэхдээ очих газар байхгүй учраас гэртээ очсон. Ээж миний дүнг хараад уурлаж, шат руу чирсэн. Хөлийг маань сандалаар маш хүчтэй цохьсон. Толгой руу хоёр удаа цохихол би маш хүчтэй унасан. Биеэ дааж чадахгүй болсон. Ээж намайг шалан дээр үлдээгээд явсан. Удалгүй буцаж ирээд шалаа цэвэрлэхгүй бол аав чинь ирээд чамайг дахиад зодно шүү гэсэн.

Гэтэл ээжийг хэлэх үед аав аль хэдийн хаалганы гадаа ирсэн байсан. Миний дүнг хараад намайг сэгсчиж, нүүрэн дундуур минь цохьсон. Тэгээд л би ухаанаа алдсан. Сэрээд хартал эмнэлэгт байсан. Миний хуруу ч хөдлөхгүй бие хөндүүр байсан. Цонхруу харж маш их уйлсан. Гадаа хүүхдүүд аав ээжтэйгээ тоглож байсан.

Яагаад уйлсан гээч?

Би ээжийгээ тэврэх ямар байдгийг мэдэхгүй. Аав ээж минь намайг зодсон ч би хайртай хэвээрээ л байдаг. Би хамгийн сайнаараа байхыг хичээдэг. Гэвч одоог хүртэл тэд надад дургүй.

Нэг өдөр цай уугаад сууж байтал тэд дахиад л намайг зодсон. Гэнэт миний цээж маш их хөндүүрлэж ээждээ хэлэхэд огт тоогоогүй. Эмнэлэг дээр очиход хэн ч намайг тоогоогүй. эмч намайг үзээд аав ээжийг дуудахад хэн нь ч ирээгүй. Би хүлээгээд л байна. Гэхдээ юу ч болсон би аав ээждээ маш их хайртай.” Иван хүү уг явдлаас хоёр өдрийн дараа гэмтлийн улмаас нас баржээ. Эмч түүний гараас маш цэвэрхэн нямбайлан бичсэн уг захиаг олсон байна. Уг захиа Орос хэл дээр бичигдсэн ба хүүгийн үнэн түүхийг фэйсбүүк, твиттер болон бусад цахим хаяг хэрэглэгчид уншиж, сэтгэгдлээ илэрхийлсээн байгаа юм. Хүүгийн захиа гэр бүлийн хүчирхийлэлд ил, далд өртөж байгаа хүүхдүүдийн төлөөлөл болсон юм.

Эх сурвалж: www.undesten.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
36
haha an post
6
wow an post
4
yay an post
6
sad an post
971
ouch an post
29
confuse an post
10
angry an post
77
600957
1157 эможи

ЦЭЦЭГ
2019-05-14 22:18
ЭЭЭ ЭВИЙ ЭВИЙ ДААНЧ ДЭЭ.ЯАСАН Ч ХАРГИС ХЭРЦГИЙ НОВШНУУД ВЭ. ӨӨРСДӨӨ ТАРЧИЛЖ ҮХВЭЛ ТААРНА.
Зочин
2019-05-06 22:41
Aratan amitnas dolondor hvvmvvs bhiin ma
отгоо
2019-03-18 15:58
энэ хүүхдийн эргэн тойронд байсан бүх хүмүүс буруутай
gg
2019-03-15 19:16
sad
gg
2019-03-15 19:15
ih orovdoltei
Gg
2019-03-13 00:33
GOYzohioje
B O
2019-03-11 13:06
Uneheer hetsuu amidral, aaw eejdee hairtaigaas oor chadalgui bh hetsuu, honotsiin shees geed l zoduulaad bh, hetsuudee hetsuu
ганаа
2019-03-10 10:37
ээж нь хүүгээ яагад зодсон юм бэ хүүхэд бишээ тэгээдл зодсон байна
anguun huuhduudiin daramt, angiin bagsh, emch, niigmiin ajiltan ged hen ni ch tooj tuslahiig huseegui bn. oros ornii niigmiin baidal iim bgan bn da. aimr yum.
2019-03-10 10:19
bbb
Mongoo
2019-03-10 00:10
Bvr uilchlaa hoorhii hvv yaj ingej tewchsen bnaa hoorhii min ergvv har mal ymdaa ewii ewii gj
dddd
2019-03-09 23:31
Gantshan udaa hairtai shuu eej ni geed changaas changa teverehed ter huuhed ymar ch zuild gomdohgui bsn bh
ээж
2019-03-09 12:39
7 настай хүүхэд захиа бичих чадвартай um шүү зочин энэ бол бодит байдал үр хүүхдээ зөв хүмүүжил хайр өгөх бол бидний үүргэ амглан тайван нойрсдөө хүү минь цуг биш сэтгэл зүрхээрэй хамт байна сайхан гэр бүлд эргэн мэндлээрэй амьдрал саыхан зүйл байгаа тэр бүгдииг бид бүтээх ёстой
ээж
2019-03-09 12:39
7 настай хүүхэд захиа бичих чадвартай um шүү зочин энэ бол бодит байдал үр хүүхдээ зөв хүмүүжил хайр өгөх бол бидний үүргэ амглан тайван нойрсдөө хүү минь цуг биш сэтгэл зүрхээрэй хамт байна сайхан гэр бүлд эргэн мэндлээрэй амьдрал саыхан зүйл байгаа тэр бүгдииг бид бүтээх ёстой
зочин
2019-03-09 11:34
Яагаад гаргасан юм. дургүй л байсан бол үр хөгжүүлэхгүй дээ. Үүнийг багш нар уншиж ангийнхаа хүүхдүүдийг сайн ажиглаж, туслах нэгэнд тусалж, үеийн нэгнээ шоолдог хүүхдүүдийг яагаад шоолдог болох зэрэг маш их зүйлийг анхааруулж бичсэн байна. Энэ бяцхан хүү.
Zochin
2019-03-09 11:14
Hetsvv c ym daa hairan hvvhd
зочин
2019-03-09 11:10
7 настай хүүхэд нэг иймэрхүү захиа гэрээслэл маягын юм бичих сэтэхүй байх боломжгүй юм
Цахирмаа
2019-03-09 09:47
хүүхэд бидний баяр баясгалан болохоос зодуур биш шүү дээ сэтгэл ѳвдѳж бна
bymbaa
2019-03-09 09:16
sadness!!!
Zochin
2019-03-09 00:06
Evii evii, hun gej adguus boljee.
Suvd
2019-03-09 00:02
Yo arai ch de
Зочин
2019-03-08 23:34
Hairlax l gj toruulsen vree yaj ingej zowoon cddg bnaa
Зулаа
2019-03-08 23:00
Энэ хүү үнэхээр тэвчсэн байна
Ээж
2019-03-08 22:43
Хуухэд ээж аавыгаа яаж аймаар зодсоныг сайн санадаг. Яагаад зодуулснаа санадаггуй гэнэн ертенц!!!
zochin
2019-03-08 22:43
evii evii .gevch ene hha darsan humuus setgel medreliin uvchtei bhaa
Mongoonoo
2019-03-08 22:43
Zarim ger bvld hvseed hvseed hvvhedtei bolj chaddaggvi atal Zarim ger bvld burhanaas ogson aguu tom belgiig ogch bhad tvvniig zgr l duraa hvrheer hairlaj durgvigee hvrheer zoddog,hvchirhiildeg Hvvhed gdg chini tomchuudiin zugaagaa gargadag tejeemel amitan bish!!!
доогий
2019-03-08 21:56
Эвий минь. зарим хүнд хүсээд ч олддоггүй гэдгийг ухаараад хайрлаж яагаад болдоггүй юм бэ.
onko
2019-03-08 21:42
yagaad yagaad etseg eh ni hairtai shuu gj hlj blgui gj
Зочин
2019-03-08 20:45
huurhiidu huugiin hair. g etseg eh n yad.d oilgoogogui yum boldo iim muuhai etseg eh manai ulsad ch bas bga
Солонго
2019-03-08 19:42
Сайхан үр хөөрхий дө
Tengeriin elch
2019-03-08 19:31
Hairan saihan setgeltei uhaantai huu .ebii min ymar buruutai gej.Yahaaraa iim.yoriin hun araatanguud turdug bnaa.Boginohon ch gesen olon hund hairiin elch asaah l tabilantai huu baijdee.Butsaj hun turulduu jinhene az jargaltai ger buld turuurei.
kaori
2019-03-08 19:20
Evii evii...hun durstei araatnuud yum daa..
keyboard_arrow_up