COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

The World's Best: О.Энх-Эрдэнэ, Димаш хоёр дараагийн шатанд шалгарлаа

2019 оны 2 сарын 12

CBS телевизийн “The World's Best” буюу "Дэлхийн Авьяастан" шоу монголчуудын анхаарлын төвд байна. Тус шоунд оролцож байгаа "Mongolia's Got Talent" шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ "Amarillo by Morning" дууг дуулсан нь үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.


Жүжигчин Дрю Бэрримор түүнд дээд оноо болох 50 оноог өгсөн бол бусад шүүгч болох Ру Пол, Фэйт Хилл нар тус бүр 48 оноо өгсөн. Харин 50 туслах шүүгчээс нэг нь л манай дуучинд оноо өгөөгүй байна. Ингээд О.Энх-Эрдэнэ 97 оноогоор дараагийн шатанд шалгарлаа.


Түүний гол өрсөлдөгч болох Казахстаны Димаш Кудайберген 98 оноо авч, мөн дараагийн шатанд гараад байгаа. Гурван гол шүүгч бүгд түүнд дээд оноо өгсөн. Димаш тэмцээний өмнө "The World's Best"-д оролцоод дахиж уралдаанд хүч сорихгүй гэж зарласан билээ. Түүний "SOS d'un terrien" дуунд оноо өгөөгүй 2 туслах шүүгчийг хөтлөгч тоглоом шоглоомоор шүүмжлээд авсан билээ. Тэр нь Данийн балетчин Сесили Лассен, Их Британийн продюсер Дэйв Эринг нар байлаа.  Сесили Лассен "Мэдээж Димаш өв тэгш байна. Гэхдээ өв тэгш болгон шилдэг гэсэн үг биш" гэж хэлсэн байна. Шүүгч, жүжигчин Дрю Бэрримор Димашийг Фредди Меркьюри, Лучано Паваротти нартай зүйрлэн магтжээ. Казахстаны хэвлэлээр "Элвисийн хоолойтой монгол залуу манай Димашийн архан талд байна" гэж бичиж эхлээд байгаа юм.

Энд бас нэг мэдээ дуулгахад шат болгоны дараа CBS телевиз фэнүүдийн хамгийн олон санал авсан оролцогчийг шалгаруулж, 2500 доллараар шагнаж байгаа юм. Эхний шатын дараа Димаш Кудайберген энэ шагналыг авсан. Шагналын талаар сонссон түүний фэнүүд тэр дороо тус шоуны @theworldsbestcbs твиттер хуудсыг довтолжээ.


Эхний 2 шатын дараа 18 оролцогчоос 5 хасагдаж, 13 үлдээд байна.

Kukkiwon - 99 оноо
TNT Boys - 99 оноо
Dimash Kudaibergen - 98
Enkh Erdene- 97
Dundu - 97
Naturally 7 - 95
Justin Flom - 95
Duo Suining - 91
Jordan McKnight - 91
Manami Ito - 86
Lydian Nadhaswaram - 85
Matt Johnson - 81
Sister Cristina Scuccia - 78

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
7
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600122
34 эможи

Зочин
2020-03-03 16:04
Зочин
2019-02-18 14:26
amjilt husey manaihaan dovtlooch guiya
Зочин
2019-02-18 14:26
amjilt husey manaihaan dovtlooch guiya
Munkh nar eej
2019-02-13 20:47
amjilt husie
Batja
2019-02-12 22:39
Enherdene mundag shu amjilt
An
2019-02-12 11:46
Amjilt husie
keyboard_arrow_up