COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Та өдөрт 3 цаг дэлгэц үзэхдээ зарцуулдаг бол 8 жилд 127 сая төгрөг алдана

2019 оны 2 сарын 11

Цаг минут өнгөрөх тутам юмс хурдтайгаар хөгжин, өөрчлөгдөж үүнийг дагаад хүн төрөлхтний “дэлгэцэт хэрэгсэл”-тэй харьцах хугацаа уртсаж байгаа билээ. Ажил дээрээ, эсвэл шаардлагатай, хэрэгтэй үедээ ашиглах нь бий ч гэр бүл, найзуудтайгаа өнгөрөөх, сурч мэдэх чухал мөчүүдийг бид дэлгэц ширтэн өнгөрөөх нь элбэг болжээ. Тэгвэл эдгээр цаг мөчийг бид хэрхэн идэвхгүй өнгөрөөж байна вэ?

Хүн тэр дундаа 6-аас дээш насныхан өдөрт дор хаяж гурван цагийг дэлгэц ширтэн, видео тоглоом тоглох, гар утсаа оролдох гэх мэтчилэн идэвхгүй өнгөрөөдөг гэж үзье.

Тэгвэл зургаан настайгаасаа 70 хүртлээ нийт 8 жил буюу 2920 хоногийг идэвхгүй өнгөрөөх аж.

Тэрхүү гурван цагийг зөвхөн мөнгөөр тооцож үзье. Одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг буюу нэг цагийн ажлын хөлс ойролцоогоор 1900 төгрөг. 

Харин үүнийг дэлгэцэнд зориулах 8 жилээр тооцож үзвэл 127 сая төгрөг болно.

Та бидний өдөрт өөрт хэрэггүй зүйлст зарцуулж буй цаг гурваас ч их байж мэднэ. Тэгвэл энэ чухал цагийг ашигтай зүйл хийж өнгөрүүлвэл ямар үр дүн гарахыг бодоод үзье.

  • А4 хэмжээтэй нэг хуудаст Calibri 12 эсвэл Times New Roman 12 үсгийн хэмжээтэй 270 (дунджаар 250-300) үг багтана. Ойролцоогоор 300 хуудастай ном 71 мянга гаруй үгтэй байна. Бидний ихэнх нь минутад 200-230 үг уншдаг (Эх сурвалж: Wikipedia.org).

    Тэгвэл ойролцоогоор 300 хуудастай номыг 6 цагийн дотор уншиж дуусгана. Тиймээс та өдөрт хоёр цагийг дэлгэц ширтэхэд бус ном уншихад зориулбал гурван өдөрт нэг ном буюу 8 жилийн хугацаанд 973 ном уншиж дуусгах юм.
  • Хүүхэд болон эцэг эхчүүд долоо хоногт 12 цаг буюу өдөрт 0,6 цагийг хоорондоо ярилцаж өнгөрөөж байна. Энэ нь “дэлгэц”-нд зарцуулж буйгаас даруй 5 дахин бага юм. Гэр бүлийн гишүүдийн ярилцах цаг бага байх тусам сэтгэл хямрах нь ихэсдэг гэж сэтгэл зүйчид үздэг байна. Эцэг эхчүүд ч хүүхдүүдтэйгээ илүү их ярилцаж, ойлголцож, зааж сургахыг хүсдэг ч өөрсдөө болоод хүүхдүүдээ дэлгэцээс холдуулж чаддаггүй.
     
  • 2014 оны статистикаас үзэхэд өсвөр насны ази хүүхдүүдийн 10,4 хувь нь сэтгэл хямралд өртдөг. Ганц өсвөр насныхан ч гэлтгүй насанд хүрэгчид ч сэтгэл хямралд өртдөг бөгөөд бага насанд нь бий болсон сэтгэлийн хямрал насанд хүрэхэд 20 хувиар өсөх эрсдэлтэй байдаг аж. Хэрэв бид үр дүнгүй зарцуулж буй тэр гурван цагийг үр хүүхдэдээ, бие биедээ зориулж хэвшвэл сэтгэл гутрал, ганцаардлыг бүр мөсөн арилгаж чадах юм.

Эх сурвалж: GOGO.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600101
0 эможи

keyboard_arrow_up