COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зөвхөн цагаан сараар “тогоо барих“ хүмүүсийн л ойлгох 12 мэдрэмж

2019 оны 1 сарын 30

Цагаан сар айсуй. Монгол ард түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг тус баяраар бүгд л хөл хөдөлгөөнд орж, завгүй болцгоодог шүү дээ. Гэхдээ тогоо барьж, гэрийн хамаг ажлыг нугалдаг хүмүүсийн хувьд бол тус баяр жинхэнэ л "давж гарах ёстой даалгавар" болдог билээ. Зөвхөн тогоо барих гэж буй хүмүүсийн л ойлгох мэдрэмжүүдийг жагсаая.

1. Цагаан сар ойртох тусам таны хийх ёстой ажлын жагсаалт барагдахгүй их болж ирнэ. Бууз, бэлэг, тавгийн идээ, цэвэрлэгээ гээд бүх зүйл дарж эхлэх болно. Та шөнө зүүдэлж байж ч мэднэ.

2. Хийх зүйл өчнөөн байтал ажлаас чөлөө өгөхгүй, бусад ажлууд ч дараад байх үед:

3. Та зах дээр жинхэнэ нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах хэрэг гарна. Хүссэн зүйлээ цуглуулж, олж авч бас ч гэж үнийг нь буулгах гэж тэнд жинхэнэ амьдрал өрнөх болно. Төсөөлөхөөс ч аймаар.

. Юмнуудаа цуглуулж цуглуулж, тортой зүйлсээ бариад гэртээ ирэхэд яг л ийм мэдрэмж төрдөг. 

4. Шөнөжин бууз хийж хоносны дараа бараг л гар тэнийхгүй байдалд хүрнэ. Бас цаг агаарыг ажиж, бууз минь хөлдөх болов уу гэж давхар стресстдэг.

5. Хэний хүүхдэд тэр бэлэг, нөгөө хэн ахад энэ бэлэг гэж бүгдийг яг таг хуваарилах хэрэгтэй болно. Зөв, таарсан бэлэг өгөх ч чухал шүү.

6. Бас мэдээж бүх бэлтгэл бүрэн хангагдах ёстой болохоор ууц чануулах, хэвийн боов авах ажлыг ч та гардана. Гэхдээ тэр олон зарын алинд нь итгэхээ мэдэхэд хэцүү шүү.

7. Бүх хүмүүс нөгөө өрөөнд идээ будаа, яриа хөөрөө болж байхад та гал тогоондоо DJ хийсээр л.

8. Мэдээж гэхдээ өнөө л асуултууд мартагдах болоогүй. Танаас гэр бүл, үр хүүхэд гээд бүх зүйлийг яаж ийгээд асуух болно. Хэчнээн завгүй байсан ч гэсэн та бас хариулахаас өөр аргагүй болдог.

9. Энэ бол тогоо барих бүх хүмүүсийн сүлд дуу.

10. Энэ бол мэдээж болдог л зүйл.

11. Гэхдээ л та гэрийн хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа хүн гэдгээрээ бахархаж, омогшдог.

12. Гоёлын дээл хувцсаа өмсөөд, айл хэсэн бууз идэж явах үе ч тун удахгүй ирэхийг мэдэх учраас их ажлын ард гарсны дараа сэтгэл тэнэгэр сайхан байдаг даа. Бүгд сайхан шинэлээрэй!

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599840
8 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up