COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр инстаграмд хамгийн өндөр like авсан зураг

2019 оны 1 сарын 14

Өчигдөр энгийн нэг өндөгний зураг инстаграмын хамгийн олон like-ыг авч, телевизийн шоуны од Кайли Женнерийн зургийн хандалтыг гүйцжээ.

Тус зургийг 2019 оны нэгдүгээр сарын 5-нд world_record_egg нэртэй хаягаас нийтэлжээ. Харин Кайли Женнер охиныхоо зургийг 2018 оны хоёрдугаар сарын 6-нд нийтлэн, өнөөдрийг хүртэл 18 сая like цуглуулаад байсан юм. 

Өмнөх тэргүүлэгч зураг:

Өчигдөр өндөгний зургийн like гурван цагийн дотор 14-өөс 18 сая болж нэмэгджээ. Харин хэдхэн цагийн дараа 20 сая гаруй like-тай болсон байна. Үүнээс гадна Инстаграм дээр хамгийн олон like-тай 20 зургийн жагсаалтад өмнө нь дандаа хүний зураг ордог байсан бол анх удаа өндөг буюу хүнээс өөр зүйлийн зураг уг жагсаалтад багтлаа.

Эх сурвалж: CNET

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599238
0 эможи

keyboard_arrow_up