COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Жэй Ло сэтгүүлийн нүүрийг төгс зургаараа чимэв

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

Женнифер Лопес бол камерын өмнө чөлөөтэй байж, мэргэжлийн моделиудаас дутахгүй төгс зураг авахуулж чаддаг нэгэн. Харперс Базаар сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарын хавтсыг чимсэн түүний зураг ч үүнийг батлах мэт болжээ. Тус сэтгүүлийн зүгээс Жэй Ло сэтгүүлд зориулж авахуулсан нэг зургийг инстаграмдаа нийтэлсэн байна. Уг зурган дээр Жэй Ло халуухан бүсгүй гэхээсээ илүү усан спортын мэргэжлийн тамирчин шиг гарсан аж. 49 настай жүжигчин бүсгүйн зургуудыг харсан шүтэн бишрэгчид нь ямар ч өөгүй, төгс төгөлдөр зураг болсон гэдгийг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Нэгэн фэн нь “Тэр бол миний баатар” хэмээсэн бол өөр нэг нь “Дуучин, бүжигчин, жүжигчин, дээрээс нь ирээдүйн Олимпийн аварга усанд шумбагч. Гуйя, Жэй Ло. Бидэнд ажлын байр үлдээгээч” хэмээн уулга алджээ. Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жэй Ло ажил, амьдралынхаа талаар нэлээн дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр “Ажлын гараагаа эхэлж байх үед хүмүүс намайг яг л хайрцганд байлгахыг хүсдэг мэт санагддаг байлаа. “Чи ийм дүрд тоглоно, ийм л зүйлийг хий”, эсвэл “Зөвхөн жүжиглэ. Чи жүжиглэх, дуулах хоёрыг нэг дор хийж чадахгүй” гэдэг байв. Би өөр зүйл хийх ёстой гэдгээ ойлгодог байв. Эцэст нь би үзээд алддаг байсан” хэмээжээ. Мөн Лопес ажлынхаа бэрхшээлийн талаар “Чи хамаг чадлаараа хичээх ч хүмүүс чамайг доош нь дарах болно, эсвэл чамайг мундаг нэгэн юм уу урлагийн хүн биш гэж өөрт чинь итгүүлэхийг хичээдэг” гэсэн байна. 
Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: miss.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599076
6 эможи

bi
2019-01-11 17:28
яагаад 2 өөр хүний зураг тавьсан юм бээ
keyboard_arrow_up