COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Японд зоогийн газарт дэлбэрэлт болж, 42 хүн гэмтэж бэртжээ

2018 оны 12 сарын 17

Arslan.mn

Японы хойд нутагт байрлах Хоккайдо арлын Саппоро хотын нэгэн зоогийн газарт өнгөрсөн ням гаригт газ дэлбэрсний улмаас 42 хүн бэртэж гэмтсэн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас тус зоогийн газрын цонхнууд хагаран, ойр орчмын газруудад модны хог хаягдал хөглөрсөн байна. Зарим оршин суугчид дээрх дэлбэрэлтийг газар хөдөллөө хэмээн бодсон талаараа сэтгүүлчдэд ярьжээ.

Гал сөнөөгчид галыг унтраахаар зургаан цагийн турш ажилласан байна. Нэгэн гэрч Японы олон нийтийн NHK радио телевизэд мэдээлэхдээ “Дэлбэрэлт болсны дараа хий үнэртэж байсан” хэмээн хэлжээ. “CNN” агентлагийн мэдээлснээр, түймэр гарсан зоогийн газар байрладаг Тоёхира дүүрэгт зоогийн болон цэнгээний олон газар үйл ажиллагаа явуулдаг байна. Цагдаагийн газрын мэргэжилтнүүд дахин гал түймэр гарч, хүмүүс бэртэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зоогийн газрын ойролцоох газарт хамгаалалтын тууз татжээ. Орон нутгийн цагаар 20:30 цагийн орчимд болсон тус дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй юм байна.

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598364
1 эможи

keyboard_arrow_up