COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр насанд нойргүйдвэл өтлөх насанд ой санамж муудна

2018 оны 12 сарын 10
Өсвөр насанд нойргүйдвэл өтлөх насанд ой санамж муудна

Бага болон дунд ангийн сурагчдын ачаалал их байх тусам унтаж амрах цаг нь бага болох нь хэвийн үзэгдэл болжээ.

 

        Саяхан Америкийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар өсвөр үеийнхний нойрны байдал хомстох нь хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлж, өтлөхөд санах ойн алдагдал нэмэгдэж, альцхаймерын өвчинд нэрвэгдэх боломжтой гэсэн байна.

        Пенсильваны их сургуулийн Перлман анагаах ухааны сургуулийн доктор, профессор Др.Сибрид Викс хулганад туршилт хийж, нойрны тасалдал, унтах хомстол нь нялх хулганын бие махбодын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг тархины цэнхэр цэгүүд болон санах ойг хянадаг мэдрэлийн тоо хэмжээ буурч байгааг судлан гаргаж, энэ нь нас явах тусам танин мэдэхүйн алдааны эрсдэлийг нэмэгдүүлдэг юм байна гэдгийг тогтоожээ.

        Судлаачид дааврын түвшин нь оргил үедээ байгаа өсвөр насныхан сэтгэлзүйн стресс, эсрэг үйл хөдлөл зэрэг шалтгааны улмаас хангалттай унтах боломжгүй болдог. Гэхдээ энэ хугацаа нь тэдний тархины мэдрэлийн хөгжилд чухал үе бөгөөд нойрны дутагдал нь насанд хүрэгчдийнхээс илүү ноцтой байдаг. Тиймээс тархины насан туршийн эрүүл мэндийг хамгаалахын тулд 18 наснаас доош насны хүүхдүүд бүтэн найман цаг унтахыг баталж байх ёстой гэж шинжээчид үзэж байна

Эх сурвалж: www.info.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598043
0 эможи

keyboard_arrow_up