COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Белла Хадидыг “ Арьс нөмөрсөн яс шиг“ байна хэмээн шүүмжлэв

2018 оны 12 сарын 10

Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр Белла Хадидын инстаграм дахь зургийг харсан маш олон шүтэн бишрэгчид нь түүний хэт туранхай байдлыг шүүмжилж, мөн зарим нь түүний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Өвдөг хүрсэн урт түрийтэй могойн арьсан гутал, хар өнгийн дотуур хувцасны хослолоор гангарсан түүний зурганд 15 мянга гаруй хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.

“Арьс нөмөрсөн яс шиг харагдаж байна”, “Жингээ барихыг үгүйсгэхгүй, гэхдээ тэр эрүүл хүн шиг харагдахгүй байна”, “Арьсных нь цаанаас яс нь товойж харагдахыг гоо үзэсгэлэн гэж үздэг хүмүүсийг би огт ойлгодоггүй” гэх мэтээр түүний зургийг дүгнэн бичжээ. Өдгөө 22 настай загвар өмсөгч бүсгүй нэг ч сэтгэгдэлд хариу өгөөгүй бөгөөд шоуны дараахан “Би урьд урьдынхаасаа илүү эрүүл бас аз жаргалтай байгаа” хэмээн хэлсэн байна.

Мөн өмнө нь “Harper’s Bazaar” сайтад өгсөн ярилцлагадаа тэр бүр хоолны дэглэм бариад байдаггүй, идэхийг хүссэн зүйлээ иддэг, харин дараа нь боксоор хичээллэх, гүйх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж жингээ барьдаг талаараа ярьж байсан юм.

17997a8020e18348a52f6cc038e8a3ac Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв

bella-hadid-walks-the-runway-during-the-2018-victorias-secret-fashion-show-at-pier-94-in-new-york-city-081118_18 Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв
BELLA-HADID-VICTORIA-SECRET-FASHION-SHOW Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв

 

Эх сурвалж: www.updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598038
0 эможи

keyboard_arrow_up