COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бейонси Энэтхэгийн тэрбумтны хуримд урилгаар дуулна

2018 оны 12 сарын 10

Бейонси Энэтхэгийн тэрбумтны хуримд урилгаар дуулна

Америкийн дуучин Бейонси Энэтхэгийн тэрбутмнуудын хүүхдүүдийн хуримд урилгаар дуулахаар болжээ. Тэрбумтны охин Иша Амбани, тэрбүмтны хүү Ананд Пирамал нар энэ долоо хоногт хуримаа товлож, Болливүүдийн оддоос гадна америкийн алдарт дуучин Бейонси, Жон Леженд нарыг урьсан байна. Тэрбумтнуудын өв залгамжлагчдын хуримд өнгөрсөн долоо хоногт хуримаа хийсэн жүжигчин Приянка Чопра, АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон, медиагийн магнат Ариана Хаффингтон нар уригдсан аж. 

Бейонси Энэтхэгийн тэрбумтны хуримд урилгаар дуулна

Приянка Чопра, Ник Жонас нарын хуримд Иша Амбани сүйт бүсгүйн гэрчээр оролцож байсан дотнын найзууд бол Хиллари Клинтон Мукеш Амбанигийн гэр бүлийнхэнтэй ихэд дотно гэнэ.

Бейонси Энэтхэгийн тэрбумтны хуримд урилгаар дуулна

Энэтхэг маягийн сүр жавхлант хурим 3 хоног үргэлжлэх бөгөөд нийт 600 гаруй зочид уригджээ. Форбес сэтгүүлээс Reliance Industries группын ерөнхийлөгч Мүкеш Амбанигийн нийт хөрөнгийг 47 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг. Харин үл хөдлөх хөрөнгө, эмийн худалдаа, ханган нийлүүлэлтийн бизнес эрхлэгч The Piramals-ын хөрөнгийн хэмжээ үүнээс ялихгүй бага гэнэ.

Тэрбумтан худууд хуримын бэлэг болгон залуу хосод Мумбай хотод далайн эрэг дагуу 4645 мкв эдлэн газартай харшийг бэлтгэсэн төдийгүй хуримын урилга тус бүрт 4226 ам.доллар зарцуулсан аж. Хуримын урилгыг үнэт чулуун цэцгээр чимсэн гоёл чимэглэлийн хайрцагт хийсэн гэж India Today сонинд бичжээ.

Италийн Комо нуурын эрэгт орших Villa D`Este тансаг зэрэглэлийн зочид буудалд болох хурим 3 хоног үргэлжилж дуучин Бейонси, Жон Леженд нарын амьд тоглолттой байх аж.

Бейонси, Жон Леженд нар тус хуримд ямар хөлсөөр дуулж буй тухай баттай мэдээ байхгүй ч тэдний тусгай урилгат, амьд тоглолтын хамгийн доод үнэ 1 сая ам.доллараас эхэлдэг гэж эх сурвалжууд хэлжээ.

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598037
0 эможи

keyboard_arrow_up