COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Месситэй уулзаж байсан хазар хүү Талибануудаас зугтаж явна

2018 оны 12 сарын 07

Хоёр жилийн өмнө хөх судалтай гялгар уутаар хөлбөмбөгийн өмсгөл хийж өмссөн Афган хүүгийн тухай мэдээ дэлхийн хэвлэлүүдээр тарж, олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан билээ.

Муртаза хүү

Аргентины тамирчин Мессигийн 10 дугаартай ийм цамцаар гангарсан Муртаза Ахмади хүү сүүлд Дохад болсон нөхөрсөг тэмцээнд уригдаж, шүтээн болсон тамирчинтайгаа уулзаж, гарын үсэгтэй цамцыг нь бэлгэнд авч байв.

Embedded video

 Гэвч тэр цагаас хойш Муртаза хүүгийн амьдрал өмнөхөөсөө муудсан байна. Өрнөдийн соёлын билэгдэл болсон хүүгийн амийг хөнөөхөөр Талибаны зэвсэгт бүлэглэлийнхэн эрэн сурвалжилж эхэлсэн байна. “Тэд хүүг минь барьвал олон хэсэг болгож тасдана гэж сүрдүүлдэг” гэж Муртазагийн ээж Шафика ярьжээ.

Өнгөрсөн сард хүүгийн амьдардаг Газни мужийн нутагт Талибанууд хазара үндэсний цөөнхийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Нутгаасаа дүрвэсэн хазара хүмүүс одоо нийслэл Кабулд бөөндөө амьдарч байгаа ба тэдний дунд Муртаза хүү ээжийн хамт байгаа ажээ.

Муртазагийн гэр бүл 2016 онд хүүг алдаршсаны дараа зэвсэгт бүлэглэлүүдийн сүрдүүлгээс зугтаж Пакистанд дүрвэж байв. Гэвч тэнд амьдрах боломж хэцүү байсан тул сүүлд Афганистаны Газни мужид ирж суурьшжээ. Одоо хүүгийн аав нутгаа сахиж үлдсэн бөгөөд Муртаза ээжийн хамт дүрвэж яваа юм.

Дүрвэж яваа эх хүү хоёрыг дээрэлхэх хүн мундахгүй байгаа гэнэ. Тухайлбал Мессигээс их мөнгө авсан гэж боддог түрээсийн байрны эзэн тэднээс их мөнгө нэхэж дарамталдаг байна.

Исламын шашны суннит урсгалыг дагадаг Талибууд шийт шүтлэгтэй хазара иргэдийг устгахаар заналхийлж байгаатай холбоотой 2018 онд нийт 300,000 гаруй хүн орон гэрээсээ дүрвээд байгааг НҮБ-ын тоо баримтад өгүүлсэн байна.

 

 

Эх сурвалж: www.ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
597937
1 эможи

keyboard_arrow_up