COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Рианна шүтэн бишрэгчдээ хүчирхийлүүлэх шахжээ

2018 оны 12 сарын 06

Rihhana зурган илэрцүүд

Дуучин Рианна Лос Анжелес дахь тансаг байшингаа зарах гэж байгаа гэсэн мэдээлэл өчигдрөөс цацагдлаа. хамгаалалт муутай энэхүү байшин нь дуучныг шүтэн бишрэгчийнх нь хүчирхийллийн золиос болгох шахсан учир тэрээр дургүй болж, улмаар зарж байгаа гэнэ.

Энэ оны тавдугаар сард Рианнагийн шүтэн бишрэгч Эдуардо Леон гэгч тэрхүү байшинд нэвтрэн орсон бөгөөд гэрт нь 12 цагийн турш байсан нь тогтоогдсон юм. тэрээр энэ хооронд өрөөнүүдээр чөлөөтэй сэлгүүцэж, хөргөгч ухах зэргээр гэртээ байгаа мэт аашилсан байдаг. Тэрээр цагдаагийнханд баригдсаныхаа дараа өгсөн мэдүүлэгтээ дуучинтай секс хийх зорилгоор гэрт нь нэвтэрсэн гэж өгүүлсэн байдаг юм. хэрвээ Рианна тэр үед Нью Йоркт ажилтай байж таараагүй бол шүтэн бишрэгчдээ хүчирхийлүүлэх байсан нь тодорхой болсон юм.

Рианна тэр явдлаас хойш байшиндаа нэг ч ирээгүй бөгөөд одоо зарах гэж байгаа нь энэ юм. Ноднин 6.7 сая ам.доллараар авсан байшингаа тэрээр 7.3 саяар зарах гэнэ.   

Рианна шүтэн бишрэгчдээ хүчирхийлүүлэх шахжээ

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
597885
5 эможи

keyboard_arrow_up