COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ник Жонас, Приянка Чопра нарын хуримын хамгийн торгон мөчүүд!

2018 оны 12 сарын 05

АНУ-ын нэрт дуучин Ник Жонас (Nick Jonas), Энэтхэгийн мисс, жүжигчин Приянка Чопра (Priyanka Chopra) нарын хурим сүр дуулиантай болж өнгөрлөө. Тэдний хурим эхлээд энэтхэг ёслолоор эхэлж барууны соёлоор үргэлжилснээр нийтдээ таван өдөр үргэлжилсэн байна. Хосууд хуримын өдрөө алдарт "Ralph Lauren" брэндийн хувцсыг өмссөн бөгөөд хуримын цэнгүүнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди (Narendra Modi) дуучин Ник Жонасын ах Кевин Жонас (Kevin Jonas), ах Жой Жонас (Joe Jonas) сүйт бүсгүй Софи Тюрнер (Sophie Turner)-ийн хамтаар оролцжээ.

Ник Жонас, Приянка Чопра нарын хуримын хамгийн торгон мөчүүд!

Хоорондоо 10 насны зөрүүтэй хосууд маань өмнө нь хоёр биенээ зүс таньдаг байсан ч 2018 оны эхээр албан ёсоор болзож эхэлсэн юм. Улмаар энэ оны 8 дугаар сард сүй тавьж 12 сарын 2-нд ийнхүү хуримаа хийлээ.

Энэ жил 26 настай Ник Жонас нь 2 ахынхаа хамтаар "Jonas Brothers" хамтлагт олон жил дуулж байгаад 2015 оноос хойш соло карьер хөөх болсон юм.

Arslan.mn

Тэгвэл "Miss World" тэмцээний 2000 оны ялагч, нэрт жүжигчин, продюсер, дуучин Приянка Чопра (36 настай) нь 2013 он хүртэл Болливудад, харин 2014 оноос хойш Холливудын томоохон бүтээлүүдэд тоглох болсон юм. Тэрбээр жүжигчин, гоо бүсгүйгээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр 2006 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Мөн Приянка нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд ба боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлын төлөө хүчтэй дуу хоолой болсон эмэгтэй билээ.

Ник, Приянка нар өнгөрсөн бямба гарагт хуримаа Христийн ёс заншлын дагуу хийсэн бол ням гарагт нь дахин Хиндү шашны ёслол үйлдсэн нь ихээхэн онцлогтой байлаа. Энэтхэгийн алдарт Бхаван харшид болсон тэдний хурим маш сүрлэг болж, хуримын зоогийн дараа бүтэн 1 цаг баярын салютын буудлага хийжээ.

Хосууд хуримын өдрөө алдарт "Ralph Lauren" брэндийн хувцсыг өмссөн бөгөөд хуримын цэнгүүнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди (Narendra Modi) дуучин Ник Жонасын ах Кевин Жонас (Kevin Jonas), ах Жой Жонас (Joe Jonas) сүйт бүсгүй Софи Тюрнер (Sophie Turner)-ийн хамтаар оролцжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597868
1 эможи

keyboard_arrow_up