COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“iPhone”-ий шинэ загваруудын үйлдвэрлэлийн захиалгыг бууруулжээ

2018 оны 11 сарын 21

Arslan.mn

Америкийн “Apple” корпораци өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан “iPhone” ухаалаг утасныхаа “iPhone XR”, “iPhone XS” болон “iPhone XS Max” гурван шинэ загварын үйлдвэрлэлийн захиалгыг сүүлийн долоо хоногуудад бууруулжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжлав.

Тус сонинд мэдээлснээр, ухаалаг утасны шинэ загваруудын эрэлт урьд нь таамаглаж байснаас бага байсны улмаас, мөн "Apple"-ийн шийдлүүд нь илүү шинэлэг загваруудыг санал болгодогтой холбоотойгоор компани хэчнээн тооны бүрэлдэхүүн хэсгүүд шаардагдахыг урьдчилан таамаглахад төвөгтэй болжээ.

“Apple” корпораци 10 дугаар сарын сүүлээр “iPhone XR” гар утасны үйлдвэрлэлийн захиалгыг бараг гуравны нэгээр багасгасан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаас аргагүйд хүргэсэн гэж эх сурвалжууд хэлжээ. Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт “Apple” энэ загварын гар утасны үйлдвэрлэлийг цаашид бууруулахаар төлөвлөж буйг зарим нийлүүлэгчид мэдэгдсэн байна.

Тус компанийнхан “The Wall Street Journal” сонинд гарсан мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалжээ.

Эх сурвалж: www.peak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597353
0 эможи

keyboard_arrow_up