COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Австралид лийрнээс зүү илэрчээ

2018 оны 11 сарын 15

Arslan.mn

Гүзээлзгэнэд зүү нуудаг этгээдийг баривчилснаас хэдхэн хоногийн дараа Австралийн Мельбурн хотод лийрнээс зүү илэрсэн тухай телевизийн “ABC News” суваг мэдээлсэн байна.

Австралийн цагдаа нар гүзээлзгэнэд зүү нуусан хэрэгт Австралийн Квинсленд мужийн 50 настай оршин суугч эмэгтэйг сэжиглэн баривчилсан юм. Идэж байсан лийрнээс нь зүү илэрсэн тухай “ABC News” телевизийн “Breakfast” нэвтрүүлгийн нүүр хувиргагч Клэр Бонсер мэдэгдсэн байна. Тэрбээр лийрийг Мельбурн хотын “Woolworths” дэлгүүрээс худалдан авсан бөгөөд энэ талаар дэлгүүрийн удирдлагад мэдэгджээ. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Гүзээлзгэнээс зүү  илэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсны дараа Австралийн цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хожим нь зүү алим болон гадил жимснээс илэрч эхэлсэн байна. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор эрх баригчид гэмт хэрэгтнийг барихад тусалсан хүнд 70 мянган ам.доллар амлаж байсан юм. 

Эх сурвалж: www.hehe.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597150
0 эможи

keyboard_arrow_up