COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тай боксын (Muay thai) Азийн аварга Макао-д болно

2018 оны 11 сарын 15

Arslan.mn

Олон улсын муай тай сонирхочдын холбоо (IFMA),Азийн муай тайн сонирхогчдын холбоо (FAMA) , Макаогийн муайтайн холбоо хамтран 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах муайтайн тэмцээнийг 12 сарын 04-12 нд Макаогийн MACAU FORUM танхимд зохион байгуулахаар болоод байгаа.
Энэхүү тивийн аваргад азийн 35-н орон оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Манай орны хувьд 4-н тамирчинаа илгээхээр бэлтгэж байна
• эмэгтэй 45кг С.Мөнгөнгэрэл (ОУХМ "Мишээл клуб")
• эмэгтэй 57 кгд Д.Бүрэнчимэг (Сэлэнгэ аймаг)
• эрэгтэй 51 кгд Т.Өсөхбаяр (ОУХМ "Мишээл клуб") 
• эрэгтэй 54 кгд Б.Бахүлэг (Спортын мастер "Мишээл клуб")
• Дасгалжуулагчаар О.Алтанпүрэв (ОУХМ),
• Багийн ахлагч Б.Гансүх

Манай орны муайтайчдын үзүүлсэн амжилтууд
2006 он Тайланд ,Бангкок
"Эзэн хааны цом" 
О.Алтанпүрэв 48 кг мөнгөн медаль, С.Тунгалаг мөнгөн

2007 он Макао
Азийн танхимын спортын II наадам
Ө.Энхбаяр хүрэл медаль
М.Батжаргал хүрэл медаль

2011 он Тайланд Бангкок
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
эмэгтэй 48 кг Б.Халиун мөнгө,эрэгтэй 51 кг Б.Мягмарсүрэн мөнгө, 57 кг Ч.Шижир-эрдэнэ мөнгө, 60 кг Д.Лхасүрэн хүрэл медаль

2013 он Тайланд Бангкок
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Гантогтох ,Г.Дулам нар хүрэл медаль

2013 он БНСУ, Инчеон хот
Азийн танхимийн болон тулааны спортын IV наадам
48 кг Б.Гантогтох мөнгөн медаль 
эмэгтэй 60 кг А.Зууннаст алтан медаль

2014 он Тайланд, Паттаяа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 
Б.Гансэлэм залуучуудын ангилал алт, Б.Тамираа мөнгө, Насанд хүрэгчидын ангилалд Б.Өлзийбаатар алт, Г.Дулам алт,С.Мягдамаа мөнгө,54 кгд Н.Бат-эрдэнэ хүрэл, 60 кгд Э.Батбаяр ,Б.Гантогтох нар хүрэл медаль

2014 он Тайланд Пукет арал
Азийн элсний эргийн спортын наадам
С.Мядагмаа хүрэл медаль

2015 он ОХУ, Эрхүү хотн
Олон улсын “Алтан ринг” тэмцээн
Б.Гантогтох алт, Б.Батхүлэг мөнгө

2016 он БНСУ, Чонгжү
Дэлхийн тулаан спортын мастеруудын наадам
С.Батжаргал мөнгөн медаль

2016 он Тайланд Бангкок
Оюутаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Өлзийбаатар хүрэл медаль

2016 он Гонконг
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн С.Батжаргал мөнгөн медаль

2017 он БНСУ, Чэнжү
Дэлхийн залуучуудын тулааны спортын наадам
Т.Өсөхбаяр 48 кг хүрэл медаль

2017 он Гонконг 
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Мэндбаяр , С.Батжаргал нар алт, П.Даваа мөнгө, Т.Өсөхбаяр,А.Нямлхагва ,М.Эрдэнэтуяа,Ө.Буян-оргил,С.Мөнгөнгэрэл,Б.Сүхболд нар хүрэл медаль

2018 он Гонконг
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Гантогтох, С.Мөнгөнгэрэл Ө.Буян-оргил ,Б.Хатанцахиур нар хүрэл медалийг эх орондоо авчираад байгаа бөгөөд цаашид улам бүр илүү амжилтийг үзүүлэхэээр зорьж буй.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид медаль авах зорилоготой бэлтгэл сургуулилтыг базааж байгаа бөгөөд төдийгөөс өдий хүртэл улсаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг аваагүй, байнгын ивээн тэтгэгч үгүй явсаар ирсэн энэхүү спортыг эх орондоо хөгжүүлэх дэлгэрүүлэх үйлсэд Монголчууд та бүгдийг хувь нэмэр оруулахыг уриалж байна.
Монголын муай тайн холбоо

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597149
0 эможи

keyboard_arrow_up