COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МУ-ын Тэргүүн охин “Оюуны Ундраа“ группийн захирал С.Отгонбаярын бэр боллоо

2018 оны 11 сарын 14

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намууныг "тэргүүн охин” гэж хочилдог. Аавыгаа улсын тэргүүн болгоход их үүрэг гүйцэтгэсэн учраас ийнхүү нэрлэсэн болов уу. Ерөнхийлөгч аавынхаа бүх ажлыг нь хариуцаж арын албыг нь даадаг охин нь хэдэн жилийн өмнө Хөвсгөл далайн эрэг дээр сүр дуулиантай хурим хийж, аав охин хоёрын хурим дээрээ бүжиглэж байгаа зураг цахим сүлжээнд цацагдснаар хувийн амьдрал нь ил болсон билээ. Гэхдээ Б.Намууны анхны амьдрал удаан үргэлжлээгүй цэг тавигдсан юм.
 Нэг хэсэг их аварга асашёорү Д.Дагвадоржтой нэр холбогдож явсан Б.Намуун хоёрдахь сонголтоо хийгээд удаагүй байна. Тэрбээр насны ханиараа "Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнийг сонгосон.
Тэд хамтын амьдралаа эхлүүлэхэд хоёр талын аав ээжүүд нь дургүйцэж эсэргүүцсэн тул шинэхэн хосууд "зугтааж” АНУ-д төвхнөн анхны хүүхдээ өнгөрсөн есдүгээр сард өлгийдөж авсан юм. Ерөнхийлөгч хайртай охиноо Увс аймгийн угшилтай айлд бэр оруулахгүй гэж дургүйцсэн байна. Нөгөө тал нь ч Х.Баттулгатай худ ураг барилдахгүй гэж бөөн хэл ам болсон сурагтай. Гэвч хайр сэтгэлээрээ учирч хүүхэдтэй болсон хосууд аав ээжийнхээ үгийг тоолгүй харийн орныг зорьж, тэнд хар ажил хийж байгаа гэнэ.
Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын хатуу бодол нь зөөлөрч, охиндоо буулт хийн эх орондоо ирэхийг хүсчээ. Одоо ч "Оюуны Ундраа" групп худийнхаа буяныг даах л үлдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
597140
5 эможи

зочин
2018-11-15 21:28
залуу нь тайван тайланд царайтай хүн байна
Зочин
2018-11-15 18:40
Бас 1 өсвөр МАНАН
keyboard_arrow_up