COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн үнэтэй нүдний шилний эзэд

2018 оны 11 сарын 14

Та бүхэн Майкрософт компанийн Билл Гэйтс эсвэл Фэйсбүүкийн Марк Зүкерберг ямар энгийн хувцасладаг болохыг сайн мэднэ. Хэдий тийм боловч түүнд нь бүү хууртаарай. Тэдгээр элит баячууд өөрсдийн гэсэн ямар нэгэн хобби, сонирхол эсвэл цуглуулгатай байж л таарна. Энэ удаад одууд биш ч, тэднээс ч илүү эрх мэдэл бүхий Цахиурын Хөндийн тэрбумтан эздийн чамин үнэтэй ховор нүдний шилний талаар сонирхолтой жагсаалт хүргэхээр шийдлээ. Эдгээр захирлуудын хувьд бусад нөгөө л нэг Америкийн баячуудын адил Ролекс цаг эсвэл үнэтэй хослол өмсөөд байдаггүй. Харин түрүүн хэлсэнээр нүдний шилэнд дурлагсад. Үүгээрээ ч өөрсдийн байр сууриа илэрхийлэх дуртай хүмүүс юм.

Стюарт Баттерфийлд

TOMS Mavericks 201 Shiny Gold Whiskey Tortoise 

Slack компанийн ерөнхий захирал Баттерфийлдийн зүүсэн энэхүү ТОМС брэндийн шилний хувьд жагсаалтанд орсон бусад шилүүдийг бодвол худалдаж авах хамгийн боломжит үнэтэй шил. Хэдий тийм боловч энэ бол зүгээр нэг энгийн шил биш. Брэнд бүр өөрийн гэсэн ялгарах онцлогтой байдаг. ТОМС брэндийн хувьд шил захиалуулж хийлгэсэн үйлчлүүлэгч бүртээ харааны эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс тухайн үйлчлүүлэгч тэдний шилийг худалдаж авсан л бол хараагаа шалгуулах тал дээр ахиж санаа зовох шаардлагагүй гэсэн үг. Баттерфийлдийн хувьд нэг сумаар хоёр туулай ангуучилдаг ухаалаг баячуудын нэг бололтой.

Сэм Алтман: Oakley LATCH Square Polarized 

 

Ердөө 32 настай Y Combinator компанийн захирал залуу Оакли брэндийн гэгээлэг шилийг зүүснээр яг л насандаа харагдаж байна. Энэхүү нүдний шил нь өөр дээрээ хажуу хэсэгтээ хавчаартай тул цамцныхаа аль ч хэсэгт хавчаад унана гэж санаа зовох зүйлгүй. Оаклигийн өөрийн цахим хуудас дээр зарагдаж дууссан ч, Nordstorm.com веб хуудаснаас сонирхож үзэх боломжтой. Үнийн хувьд 180 долларын үнэтэй.

Эван Спийгел: Tom Ford Colin Aviator Sunglasses

 

Snap компанийн ерөнхий захирал Спийгел сонгодог загварын нисгэгчийн шил зүүжээ. Илүү ойроос харвал шилний дээд хэсэгт улаан өнгө оруулж өгсөн. Энэ төрлийн нисгэгчийн шилэнд дургүй хүн тун цөөн болов уу. Үнийн хувьд 370 доллар боловч бага багаар өссөөр л байна.

Жэк Дорси: Robert Marc RM 700

Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жэк Дорсигийн зүүсэн энэхүү шил нь Нью Иоркийн тусгай брэндийн бүтээгдэхүүн. Шил тус бүрийг захиалгын дагуу гар аргаар Франц улсад үйлдвэрлэх бөгөөд цөөн хэдэн сонгогдсон дэлгүүрт худалдаалдаг. Үнийн хувьд тодорхойгүй, зөвхөн худалдаалагч болон худалдан авагч л тус шилний үнийг мэднэ. Мэдээж Эван Спийгелийн шилнээс үнэтэй.

Дэн Рөүз: Cutler and Gross 1166 Matt Black

 

Фэйсбүүкийн дэд ерөнхийлөгч Рөүзийн хувьд Катлер ба Гросс брэндийн энэхүү сонгодог загвараар гангарчээ. Тэрээр ерөнхий захирлаа бодвол хавьгүй тансаг хэрэглээтэй нэгэн. Энэ шилний хувьд л гэхэд 500 долларын үнэтэй. Уншигчид маань дор хаяж мянган долларын үнэтэй шилнүүд хүлээж байсан байж магадгүй. Тийм маягийн алмааз сваровски шигтгээ суурилуулж өгсөн шилнүүдийг урлагынхан л зүүдэг. Харин эдгээр эрхэмүүд классик хэрэглээг сонгох мэдрэх дуртайг санаарай. 500 долларын шил ч мөн адил маш үнэтэй шил.

Марк Зюкерберг: Ray-Ban Original Wayfarer Classic

 

Нэгэнт Фэйсбүүкийг яриад эхэлсэн тул, ерөнхий захирлыг нь оруулах нь зүйтэй болов уу. Зюкербергийн хувьд их энгийн хэрэглээтэй гэдгээр өөрийгөө алдаршуулж чадсан нэгэн. Хувцасны хувьд л гэхэд нэг төрлийн л хувцасаа өмссөн харагддаг. Энэ нүдний шилний хувьд магадгүй өмсөж зүүж харагдсан зүйлсээс хамгийн үнэтэй нь байж болох юм. Рэй Бэн брэндийн энэхүү сонгодог загварын хувьд 150 долларын үнэтэй. 

Жони Ийв: Cutler and Gross 0927 Humble Potato

 

      Апплэ-ийн ахлах загвар зохион бүтээгч Жони Ийвийн сонголт болох энэхүү шил 480 долларын үнэтэй. Түүний сонголт үнэхээр л нэр шигээ жирийн л нэг төмс шиг харагдаж байгаа биз.  

Вүүдмэн : Loewe Wayfarers

GoPro-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вүүдмэн өөрийн имижээ Лоэв Вэйфарэрсийн шилээр тодорхойлжээ. Энэ шил нь зурвас харахад яг одоо моод болж байгаа хаа сайгүй харагдаж байгаа биз. Гэвч зүүсэн шилнийх нь ард нэр нь гардаг болохоор 325 долларын эх хувийг хаа сайгүй байх тэдгээр шилтэй андуурч болохгүй шүү дээ.  

Силбэрмэн: Oliver Peoples glasses

Pinterest-ийн гүйцэтгэх захирал Силбэрмэний хувьд Oliver Peoples-ийн шил зүүдэг. Тус брэнд өнгө, хүрээний загвараар тоглолт хийдэг хэдий ч энэ удаад  385 долларын энгийн загвар нь ийнхүү нэр хүндтэй эрхмийг тодорхойлжээ.

Эх сурвалж: www.ubs.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597130
1 эможи

keyboard_arrow_up