COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

13 настай хүү кикбоксын тулааны дараа нас баржээ

2018 оны 11 сарын 14

Тайландын нэгэн өсвөрийн кикбоксийн тамирчин нас барсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

“Ануча Кочана гэх 13 настай хүү тэмцээнд оролцсоныхоо дараа тархинд нь цус харваж, амьсгал хураасан” хэмээн албаныхан уламжлав.

Хүү найман настайгаасаа тулааны урлагаар хичээлсэн ба өнгөрсөн хугацаанд 170 гаруй тулаанд амжилттай оролцжээ.

Уг үйл явдлын дараа иргэд кикбоксын тэмцээнд оролцох хүүхдүүдийн насанд хязгаар тогтоож, тоглож, сурч хүмүүжих насан дээрээ ийнхүү харамсалтайгаар амиа алдаж буйд дургүйцлээ илэрхийлэн, уг асуудалд эрх баригчдаа  анхаарлаа хандуулахыг уриалжээ.

Тайландын парламент кикбоксын тэмцээнд 12 наснаас доош насны хүүхдийг оролцуулахыг хориглох хуулийг хэлэлцэхээр болсон байна.

Тайландын үндэсний тулааны урлаг болох “Muay Thai"-аар олон мянган залуус хичээлэдэг. Уг тулааны спортыг тамирчдын гэр бүл мөнгө олох хэрэгсэл хэмээн үздэг аж.

Эх сурвалж: www.shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597111
1 эможи

keyboard_arrow_up