COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Филиппины экс тэргүүн хатагтай 77 жилийн ял авчээ

2018 оны 11 сарын 12

Image result for Imelda Marcos

Филиппин улсын экс тэргүүн хатагтай 89 настай Имелда Маркус улсын хөрөнгийг хувьдаа завдсан хэргээр буруутгагдан 77 жилийн ял авчээ. Тэрээр 1968-1986 оны хооронд төрийн албанд ажиллаж байхдаа Швейцар дахь хувийн дансандаа 7 удаа мөнгө байршуулсан нь илэрсэн бөгөөд 7 удаагийн үйлдэл тус бүрд нь 11 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр өмнө нь мөн авилгын хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд 1986 онд эх орноосоо дүрвэн Хавайн арал дээр амьдарч байсан аж. Энэ үеэр түүний орхиж явсан эд зүйлсийг олон нийтэд дэлгэн харуулж байсан бөгөөд 1100 гаруй хос гутал түүний өрөөнд байсан гэдэг. 1991 онд эх орондоо эргэн ирж 1993 онд мөн 12жилийн ял шийтгүүлж байсан бөгөөд 1998 онд давж заалдах шатны шүүх хурлаар шоронгоос суллагдсан байна. Харин 2009 онд дахин авилгын 2 гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан бөгөөд энэ удаа ийнхүү 77 жилийн хорих ялаар шийтгүүлээд байна. 

Image result for Imelda Marcos shoesArslan.mn

 

 

Эх сурвалж: www.fact.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
597081
5 эможи

Зочин
2018-11-13 12:58
МАНАЙ УЛСЫН ГАНЗОРИГ,БУЮУ АВГАЙ ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ЯАСАН АДИЛХАН НОВШ ВЭ?????
keyboard_arrow_up